”2021 онд авсан мөнгөн тусламж тухайн жилийн зудын хүнд нөхцөл байдлыг даван туулахад маш их тус болсон" гэж Увс аймгийн малчин Отгонсүрэн
Нийтэлсэн 2023 оны 3-р сарын 15 Унших цаг 2 минутПипл ин Нийд (ПИН) ОУТББ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), ХХААХҮЯ-ны Гамшгаас хамгаалах алба, Улаан загалмайн нийгэмлэг болон ЕХ-ны хүмүүнлэгийн тусламж, иргэний хамгааллын байгууллагын төлөөлөл 3-р сарын 10-14-нд Өвөрхангай, Завхан, Увс аймгуудад зудын үеэр мөнгөн болон мал тэжээлийн тусламжид хамрагдсан малчин өрхүүдийн дунд үнэлгээ хийх зорилготой ажиллаж байна.
Уг үнэлгээний ажлын үеэр Пипл ин Нийд ОУТББ-ын 2021 оноос хэрэгжүүлсэн CashEval судалгааны төслийн үр шим хүртэгч Увс аймгийн Тариалан сумын харьяат малчин Отгонсүрэнгийнд зочилж 2021 онд авсан мөнгөн тусламж нь өрхөд Зудын эрсдэлийг даван туулахад нь үзүүлсэн үр нөлөө, дэмжлэгийн талаар ярилцаж тодрууллаа. Отгонсүрэн хэлэхдээ ”2021 онд авсан мөнгөн тусламж тухайн жилийн зудын хүнд нөхцөл байдлыг даван туулахад маш их тус болсон бөгөөд гурван хүүхдийнхээ мөнгийг барьцаанд тавьж зээл авалгүй болгосон”.
Пипл ин Нийд ОУТББ зудын гамшгийг даван туулахад нь малчин өрхүүдэд үзүүлж болох хамгийн тохиромжтой тусламжийг тодорхойлох зорилготой CashEval судалгааны төслийг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ, Потсдамын уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэн (PIK), Монгол Улсын Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-той хамтран 2021 оноос хэрэгжүүлж байна. .
Уг судалгааны төслийн хүрээнд нийт 249,000,000 төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламжийг Пипл ин Нийд ОУТББ-аар дамжуулан 2021 онд нийт төслийн үр шим хүртэгч 381 өрхөд 510,000-850,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн буцалтгүй мөнгөн тусламж үзүүлсэн. Төслийн шууд үр дүнг тандах зорилгоор зохион байгуулсан судалгааны үр дүнгээс харахад төслөөс үр шим хүртэгч өрхүүд хүлээн авсан мөнгөн дэмжлэгээ малын нэмэлт өвс тэжээл худалдан авах, өрхийн гишүүдийн эрүүл мэндэд зарцуулах, өрхийн хоол хүнсний хэрэгцээгээ хангахад зарцуулсан байна. Мөнгөн дэмжлэг нь өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед хамрагдсан өрхүүдийн малын хорогдолтой нүүр тулах эрсдэлийг бууруулж чадсан эерэг үр дүн гарсан.