Пипл ин Нийд ОУТББ-ын 2021 оноос хэрэгжүүлсэн CashEval судалгааны төслийн үр шим хүртэгч Увс аймгийн Тариалан сумын харьяат малчин Отгонсүрэнгийнд зочилж 2021 онд авсан мөнгөн тусламж нь  өрхөд Зудын эрсдэлийг даван туулахад нь үзүүлсэн үр нөлөө, дэмжлэгийн талаар ярилцаж тодрууллаа.

Онцгой байдлын бэлэн байдал ба хариу арга хэмжээ

© Foto: Пипл ин Нийд

Монгол Улсыг гамшгийн эрсдэл багатай гэж ангилдаг хэдий ч Пипл ин Нийд ОУТББ нь сүүлийн таван жилд аюулт шуурга, үер, зуд, байгаль орчны бохирдол, давтамж нь олширсоор байгаа газар хөдлөлт, ковидын цар тахал зэрэг аминд халтай, хүн ардын шандсыг сорьсон бэрхшээл улам бүр олширсоор байгаатай холбоотой гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах амлалт үүрэг хүлээж ажиллаж ирлээ.

Пипл-ин-Нийд түншүүдтэйгээ хамтран, гамшигт нэрвэгдэгсдийн нэр төрийг хүндэтгэх, зовлон зүдгүүрийг нимгэлэх, эрдэнэт хүмүүний амийг аврахын тулд цаг үеэ олсон хүмүүнлэгийн тусламжийг чанарын өндөр түвшинд, тохирох төрөл, хэлбэрээр, зарчимч арга барилаар үзүүлэх, улмаар хэвийн байдалдаа эргэж ороход нь тусалж, гамшгийг даван туулах чадавхыг нь бэхжүүлж өгөх зорилготой. Ингэхдээ бид хүмүүнлэг ёс, шударга, төвийг сахисан, хараат бус байх суурь зарчмуудыг ягштал баримталдаг. Гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, өмнөх байдалд нь эргэн сэргээх гэсэн нийт гурван чиглэлээр үнэ цэнэ нэмэх чадвараа нотлон харуулж, Монгол Улсыг онцгойлон анхаарч, хэрэгцээ шаардлагад нь тулгуурласан, орчин нөхцөлд нь нийцсэн хэлбэрээр тусламж үзүүлж байна.

Бүтэн текст Текст багасгах

Ongoing ActivitiesэсвэлPast Activities

Малчин өрхүүд, тэдний хүүхдүүдэд зориулсан боловсрол, хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн хүмүүнлэгийн тусламжийн (REACH) төсөл

Малчин өрхүүд, тэдний хүүхдүүдэд зориулсан боловсрол, хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн хүмүүнлэгийн тусламжийн (REACH) төсөл

Зудад нэрвэгдсэн, алслагдсан аймгийн малчин өрхүүд, тэдгээрийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын зарим хэрэгцээг хангах гол зорилго бүхий “REACH” хүмүүнлэгийн тусламжийн төслийг Баян-Өлгий, Ховд аймагт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны голлох санхүүжилтээр Пипл ин Нийд олон улсын төрийн бус байгууллага хэрэгжүүлж байна.

REACH Төслийн танилцуулга
КОВИД 19 -ийн улмаас хүнд нөхцөлд орсон айл өрх, хүүхдүүдэд чиглэсэн тусламжийн хөтөлбөр

КОВИД 19 -ийн улмаас хүнд нөхцөлд орсон айл өрх, хүүхдүүдэд чиглэсэн тусламжийн хөтөлбөр

2020 оны 1 сарын эхээр өмнөд хөрш Хятадын Ухань хотод шинэ төрлийн коронавирус (КОВИД 19) гарсан тухай мэдээлж эхэлсэн даруйд Монгол улсад тархах өндөр эрсдэлтэй гэж үзэн Шадар сайд тогтоол гаргасан. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангах арга хэмжээг 2-р сараас 11-р сар хүртэл авсаны үр дүнд  КОВИД 19-ийг дотоодод тархахаас сэргийлж чадсан. Гэсэн хэдий ч эдгээр арга хэмжээ нь нийгэм, эдийн засгийн асар их үр дагавар авчирсан - гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол нэмэгдсэн, ажилгүйдэл өссөн, хэдэн зуун мянган хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явах боломжгүй болсон. КОВИД 19-өөс урьдчилан сэргийлж хүн амын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь тэгш бус байдлыг улам ихэсгэж, эрсдэлт бүлгийн хүн амыг өдөр тутмын хүнсээ ч олох орлогогүй, нэн хүнд байдалд оруулав. Монгол Улсын Засгийн газар яаралтай тусламж шаардлагатай байгаа 20 гаруй мянган өрх байгааг тодорхойлж ПИН-тэй холбогдсон.

Ингээд ПИН нь Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Хөгжлийн Газар, Германы Элчин сайдын яам, "Монголын анд нөхөд" байгууллагатай хамтран КОВИД 19-ийн нөлөөлөлд өртсөн хамгийн эмзэг хүн амд тусламж үзүүлэх яаралтай тусламжийн хөтөлбөрийг боловсруулсан юм. Яаралтай тусламжийг хоол хүнс, нэн шаардлагатай бараа материал авах эрхийн бичиг хэлбэрээр өрх толгойлсон хүүхэд, эмэгтэйчүүд, дотуур байрны оюутнууд болон бусад эмзэг бүлгийн иргэд, нийгмийн бүлэг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ 24 цагийн цэцэрлэгт өгдөг 2800 өрхөд олгоод байна.
Зорилтот бүлгийн хүүхдүүдэд халуун хоол түгээх төсөл

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд халуун хоол түгээх төсөл

Энэхүү төсөл нь сургууль хаалттай байсан ч хүүхдүүдийг үнэ төлбөргүй хоолоор хангах замаар орлого багатай гэр бүл, ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүдэд учрах санхүүгийн ачааллыг хөнгөвчлөх зорилготой хэрэгжлээ. Төслийн зорилго нь сургуулиуд дээр "Үдийн хоол" хөтөлбөр нь гамшгийн үед ч үргэлжлэх боломжтой бөгөөд шаардлагатайг харуулах явдал байлаа. ПИН нь Боловсролын яамтай нягт хамтран ажиллаж, Германы ЭСЯ-ны санхүүжилтээр КОВИД19-ийн улмаас хаагдсан сургуулиудын цайны газраас хүүхдүүд өдөр тутам хоол хүнс авч явж болох суурь тогтолцоог бүрдүүллээ.

"Цэвэр гар" төсөл

КОВИД 19 цар тахлаас болж сургууль цэцэрлэгүүд олон сараар хаагдан зарим өрхийн хүүхдүүд тэндээс өдөрт авдаг байсан илчлэгээ авч чадахгүй байна. Үүнийг нөхөх зорилгоор тусламжийн хүнс тэжээл, эрүүл ахуй, хичээлийн хэрэгслийн иж бүрдлийг хүүхдэд түгээсэн билээ.

Бусад байгууллагуудтай хамтарч үзүүлсэн тусламж маань амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах, хүүхдийн хоол тэжээл, эрүүл ахуйн нөхцлийг дээшлүүлэх, боловсролыг дэмжихэд чиглэсэн. Цэцэрлэгийн хүүхэдтэй зорилтот бүлгийн айл өрхүүдэд шаардлагатай мэдээлэл, материал, ариун цэврийн  хэрэгсэл түгээж өөрсдийн эрүүл мэндээ хамгаалахад нь дэмжлэг үзүүллээ.

Сайн дурын ажилтнууд маань эдгээр айл өрхүүдэд НҮБ-ын Хүүхдийн сан болон ЭМЯ-наас өгсөн сурталчилгааны материалыг тайлбарлаж, эрүүл ахуйн хэрэгслийн хайрцагт байгаа зүйлсийг ашиглан КОВИД 19 гэх мэт халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөөд хүнсний болон наад захын хичээлийн хэрэгслийн багц хүлээлгэн өгч цахим сургалтад хамрагдах бололцоо олгож байлаа.

Цэвэр Гар аяныг дэмжиж ажилласан Боловсрол соёл шинжлэх ухаан соёлын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, Намуун Сан, Breathe Mongolia ТББ, Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын ажилтнууд болон Бүгд Найрамдах Чех Улс, Европын Холбоо, АНУ болон дотоодын хувь хандивлагчдад талархал илэрхийлье.
2018 оны зудын гамшигт нэрвэгдсэн зарим малчдын үндсэн хэрэгцээг хангах, амьжиргааны эх үүсвэрээ хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх

2018 оны зудын гамшигт нэрвэгдсэн зарим малчдын үндсэн хэрэгцээг хангах, амьжиргааны эх үүсвэрээ хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх

Энэ төслийн хүрээнд ПИН 415 өрхөд (1478 хүн) малын хүчит тэжээлийн багц, 444 өрхөд (1,529 хүн) бэлэн мөнгөний тусламж үзүүллээ.
Ингэхийн тулд зудад нэрвэгдээд байгаа Сүхбаатар аймгийн 11, Дорнод аймгийн 1 сумын мал бүхий өрхүүдийг хамгийн их тусламж хэрэгцээтэй, эмзэг байдлаар нь индексжүүлэв.
Индексийг малын тоо толгой (200 хонин толгойгоос бага), болон өрхийн бусад нөхцөл байдал - жирэмсэн болон хөхүүл эмэгтэй байгаа эсэх, хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй ганц бие өрхийн тэргүүн байгаа эсэх, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй эсэх, хөдөлмөр эрхэлдэг хүнгүй өндөр настантай өрх эсэх, ам бүл олонтой өрх эсэх зэрэг шалгуураар тогтоосон.

Малын тэжээлийн багц

Тусламж авсан өрх бүрийн малын тоонд нь тохируулан нэг сарын хугацаанд хүрэх хэмжээгээр хүчит багсармал тэжээл, эрдэс, витамины нэмэлт тэжээлийн дэмжлэгийг тус тус үзүүлэв.

Бэлэн мөнгөний тусламж

Малын тэжээл өгсөн бүх өрхүүдэд төдийгүй малгүй боловч мал маллагаанаас орлого нь бүрэн хамааралтай зарим малчин өрхүүдэд үндсэн хэрэгцээгээ хангахад нь зориулж бэлэн мөнгөний тусламж үзүүлэв. Өрхийн гишүүдийн тооноос хамаарч бэлэн мөнгөний тусламжийн хэмжээ өөр байлаа. 1-2 ам бүлтэй айлд 50 доллар, 3-5 ам бүлтэй айлд 100 доллар, 6 ба түүнээс дээш ам бүлтэй айлд 150 доллартай тэнцэх хэмжээний мөнгө өгсөн бөгөөд зарим шаардлагатай айл өрхөд үүнийгээ банкны шилжүүлэг, чекээр дамжуулан хүргэв.
Хамгийн эмзэг бүлгийн малчин өрхүүдийг малын тэжээл, анхны тусламжийн багцаар хангах

Хамгийн эмзэг бүлгийн малчин өрхүүдийг малын тэжээл, анхны тусламжийн багцаар хангах

2015-2016 оны зуднаар 1,2 сая мал хорогдож, олон арван мянган малчин ядуурсан хямрал энэ онд ч үргэлжилсээр байна. Даруйхан шийдэх шаардлагатай хоёр асуудлын нэг нь өвлийн турш өлдөж турж эцээд байгаа мал хорогдож малчдад гарз учирч эхлэж болзошгүй байна. Малын хорогдлоос гадна турж эцсэн мал жилбэгүй төллөх, хээл хаях, сувайрах зэргээр малаас авах цаашдын ашиг шим буурч орлого нь багасна. Хоёрдугаарт малчдын амьжиргааны түвшин эрс буурч зээл авахад хүрч түлээ, түлш, гурил, будаа, эм, тариа авах, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд ч хүндрэл үүсэх болно.

Иймд ПИН нь CERF-ийн санхүүжилтээр Дорнод аймгийн Булган, Дашбалбар, Хөлөнбуйр сумдын нэн хэрэгцээт 86 малчин өрхийг сонгон яаралтай тусламжийн багцыг түгээлээ.
Зудад нэрвэгдсэн эмзэг бүлгийн өрхүүдийн үндсэн хэрэгцээг хангах, амьжиргааг нь хамгаалах

Зудад нэрвэгдсэн эмзэг бүлгийн өрхүүдийн үндсэн хэрэгцээг хангах, амьжиргааг нь хамгаалах

Бид 2016-2017 оны зуданд нэрвэгдсэн малчин өрхүүдийн хэрэгцээг тогтоосны үндсэн дээр НҮБ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран гамшигт нэрвэгдсэн өрхийн үндсэн хоёр хэрэгцээг тодорхойллоо. Эхнийх нь өдөр тутмын хүнс, өвлийн хувцас, эм тариа, түлээ түлш, утасны нэгж авах эсвэл төв орох зардлын бэлэн мөнгө, хоёрдох нь орлогын цорын ганц эх үүсвэр болох малдаа тэжээл авах.
Хэрэв зудын улмаас мал сүргийнх нь тоо толгой ихээхэн хорогдсон эсвэл бүр малгүй болсон бол тухайн өрх амьжиргааны эх үүсвэргүй үлдэж, өдөр тутмын хоол хүнсээ багасгах, өр тавих, айлд туслах малчнаар орох, хүүхдээ сургуулиас гаргах, хот суурин бараадах зэргээр амь зуух бүхий л аргаа сэдэх шаардлагатай болно.
 
Зүүн бүсийн аймгуудын зуданд өртсөн эмзэг бүлгийн малчдад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр төсөл

Зүүн бүсийн аймгуудын зуданд өртсөн эмзэг бүлгийн малчдад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр төсөл

ПИН нь Монгол орны зүүн 4 аймагт тохиолдсон зудын нөлөөг бууруулах зорилгоор ECHO-оос хөрөнгө босгож 2016 оны 2-оос 6-р сарын хооронд Каритас Чех, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран 2450 өрхөд хоол хүнсний багц тараасанаас гадна эмзэг бүлгийн өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүллээ. 

Цаашдын зудын гамшгийг даван туулах чадавхийг дээшлүүлэх чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ПИН нь малчин айл өрхүүдийг сургалтад хамруулаад байна. Валденсийн Евангелийн сүмийн дэмжлэгтэйгээр Италийн ASIA Onlus ашгийн бус байгууллагатай хамтран ПИН нь чинээлэг болон эмзэг бүлгийн малчин өрхүүд харилцан ашигтай хамтран ажиллах боломж байгааг харуулж, дэмжлэг үзүүлэв.
 
Монгол орны зуданд нэрвэгдсэн бүс нутгийн малчдад тусламж түгээх

Монгол орны зуданд нэрвэгдсэн бүс нутгийн малчдад тусламж түгээх

2009-2010 оны өвөл Монгол улсад зуд болж 8 сая гаруй мал хорогдсон нь нийт малын 18 орчим хувь нь байлаа. Монгол Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалан санал гаргасан боловч ирж байгаа тусламж нь гамшигт нэрвэгдсэн бүх аймаг сумдыг хамарч чадахааргүй байлаа.

Малгүй үлдсэн болсон эсвэл цөөхөн малтай болсон өрхүүдэд тулгардаг  хамгийн том асуудал бол дараагийн өвөлжилт, болзошгүй зуданд бэлтгэх ажил юм. Бүх малаа алдсан айл өрхийн хэрэгцээ өөр өөр байдаг: өвлийн идэш, түлээ түлш, хүүхдийн зардал олох, боломжоороо дахин малжих гм. ПИН-ийн зүгээс Хэнтий аймгийн 2 сумын малчин өрхүүдэд зуданд хэрхэн нэрвэгдсэн байдлаар нь тусламж үзүүлэв.