Монголд суурилсан судалгааг олон улсын мэргэжилтнүүдэд танилцууллаа
Нийтэлсэн 2021 оны 9-р сарын 24 Унших цаг 2 минутХэвлэлийн Мэдээ
БАНГКОК, Тайланд – Монгол улсад хэрэгжиж буй CashEval судалгааны төслийн баг 2021 оны 8-р сарын 31-нд Ази, Номхон Далайн орнуудын мэргэжилтнүүдэд эрсдэлээс урьдчилж үзүүлсэн мөнгөн тусламжийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх арга зүй, аргачлалын талаар хэлэлцлээ.
Мөн судалгааны баг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж буй нөлөөллийн үнэлгээний судалгааны төслөө Ази, Номхон Далайн - Бүс Нутгийн Бэлэн Мөнгөний Ажлын Хэсэг (БНБМАХ)-т танилцуулав. Салбарын мэргэжилтнүүд, шинжээчдээс бүрдсэн энэхүү ажлын хэсэг нь бэлэн мөнгө болон ваучер олгох аргаар хүмүүнлэгийн тусламж үзүүлэгч, оролцогч талуудын чадавхыг дээшлүүлэх, туршлага солилцох үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. CashEval төслийг танилцуулснаар Монголд хийгдэж буй шинэлэг судалгааны туршлагыг солилцох замаар хүмүүнлэгийн хариу арга хэмжээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх боломж бүрдсэн. БНБМАХ Дэлхийн хүнсний хөтөлбөр, НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар, Олон улсын Улаан Загалмайн Холбоо хамтран удирддаг.
“Болзошгүй ус цаг уурын гамшгийн эрсдэлд өртөөд буй өрхөд үзүүлэх бэлэн мөнгөний эрт арга хэмжээ: Судалгааны төсөл (CashEval)”-ийг Пипл Ин Нийд (ПИН) ОУ-ын ТББ, Постдамын Уур Амьсгалын Нөлөөллийн Судалгааны Хүрээлэн (PIK), Үндэсний Статистикийн Хороо хамтран хэрэгжүүлж байна.
“Хуралдаанд оролцогчдын дунд бидний хамтран хэрэгжүүлж буй CashEval төслийн хүрээнд хэрэгжүүлсэн эрт арга хэмжээний мөнгөн дэмжлэгийн нөлөөг тоон үзүүлэлтээр үнэлэхэд ашигласан санамсаргүй туршилт түүврийн аргын талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнөв. Үүнээс гадна, олон оролцогч талууд CashEval төслийн хүрээнд боловсруулагдах "Шилжүүлгийн хэмжээг тодорхойлох, зорилтот бүлгийг сонгох хэрэглэгдэхүүн"-д ихээхэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэв. Уг хэрэглэгдэхүүн нь ирээдүйд цаг агаарын эрс тэс үзэгдлүүдэд өрхүүдэд үзүүлэх мөнгөн тусламжийн оновчтой хэмжээг тодорхойлоход салбарын оролцогч талуудад чиглүүлэг олгох юм. Бидний хамтарсан төслийн үр дүнд шинэ эмпирик нотолгоо, практик, хэрэглэгчид ээлтэй бодлогын хэрэгсэл бий болж эрт хариу арга хэмжээний зохион байгуулалтын түвшинг ахиулахад хувь нэмэр оруулна гэж найдаж байна.” - Доктор Kati Krähnert, Постдамын Уур Амьсгалын Нөлөөллийн Судалгааны Хүрээлэн
Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ-ын тухай: ПИН нь Чех улсад төвтэй ОУТББ бөгөөд Монгол дахь үйл ажиллагаагаа 2009 оны зудын гамшигт нэрвэгдсэн малчдад яаралтай тусламж үзүүлэх үйл ажиллагаагаар эхлүүлж байв. Өдгөө хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс гадна иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарт болон хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр 20 гаруй төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.
Потсдамын уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэн (PIK)-гийн тухай: PIK нь 1992 онд Герман улсад байгуулагдсан, олон нийтийн санхүүжилттэй судалгааны хүрээлэн бөгөөд Лейбницын нийгэмлэгийн гишүүн юм. PIK нь дэлхийн уур амьсгалын нөлөөллийг судалдаг бөгөөд тогтвортой ирээдүйн төлөө шинэ нээлт, шийдлүүд гаргадаг салбартаа тэргүүлэгч байгууллагуудын нэг юм. Энэхүү судалгааны төслийг PIK-ийн Тэгш эрх, хүний хөгжлийн FutureLab хариуцан хэрэгжүүлж байна.
Хэвлэл мэдээлэлтэй холбоотой зүйлсийг Пипл Ин Нийд байгууллагын Хамтын ажиллагааны менежер М.Номингоос тодруулах боломжтой: nomin.munkhjargal@peopleinneed.cz