Европын Холбооны санхүүжилттэй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн нээлт 12 сарын 7-нд боллоо

Нийтэлсэн 2023 оны 12-р сарын 8 Унших цаг 3 минут
Европын Холбооны санхүүжилттэй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн нээлт 12 сарын 7-нд боллоо
© Foto: Пипл ин Нийд

ИНБ-ууд Монгол улсын цахим шилжилтийг дэмжихээр нэгдэж байна. 

Улаанбаатар, Монгол Улс – Европын Холбооны санхүүжилттэй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн нээлт 12 сарын 7-нд боллоо.

Тус төслийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах замаар “Пипл ин нийд” ОУТББ болон ФАРО Фаундэйшн ТББ гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Төслийн үндсэн зорилго нь иргэний нийгмийн байгууллагууд хүртээмжтэй цахим шилжилт, ардчилсан тогтолцоонд Монгол Улсын Засгийн газрын Цахим Үндэстэн болох зорилтод нийцүүлэн идэвхи, санаачилгатай хамтран ажиллаж, бие даасан оролцочид болоход туслах юм. Ингэхдээ төсөл нь иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулахаас гадна төслийн үйл ажиллагаагаар дамжуулан нийгмийн зорилтот бүлгийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм. Өөрөөр хэлбэл чадавхажсан Иргэний нийгмийн байгууллагуудаар (ИНБ) дамжуулан бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэн, иргэн төвтэй цахим шилжилтийг дэмжиж ажиллана.  

“Европын Холбоо нь иргэний нийгмийн орон зайг бэхжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг хүчирхэгжүүлэх, тэдний бие даасан, оролцоотой байдлыг дэмжиж ажилладаг урт хугацааны, итгэлтэй түнш юм. Энэ хүрээнд бид “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төслийг санхүүжүүлж байгаа ба уг төслөөр дамжуулан бие даасан, оролцоотой, чадавхижсан иргэний нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулах юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны санал, санаачилгаар хэрэгжиж байгаа Монгол Улсын дижитал шилжилтэнд иргэний нийгмийн байгууллагууд чухал үүрэг оролцоотой байхыг цохон тэмдэглэмээр байна. Үүнээс гадна нийгмийн зорилтот бүлгийн тоон бичиг үсгийн хэрэгцээг хангах, дижитал оролцоог дэмжих юм” гэж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксел Никаиз хэллээ..

“Пийпл Ин Нийт ОУТББ болон Фаро Фаундэйшн ТББ-тай хамтран хэрэгжүүлэх “ИНБ-ыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл нь манай Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас авч хэрэгжүүлэх буй дижитал шилжилтийн үйл ажиллагааны нэг илрэл юм. Энэ төслөөр дижитал бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэхээс гадна дижитал орчинд мэдээлэлтэй, идэвхтэй иргэдийг бий болгож чадавхжуулна. Цахим үндэстэн хөтөлбөр нь хамтын хүчин чармайлт бөгөөд бүхий л салбарын үүн дотор олон нийтийн түвшинд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо их чухал юм. “ИНБ-ыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл нь бидний хамтын ажиллагааг бодит болгож, хүн бүрийн үндсэн эрх болсон дижитал оролцоог хангахад чиглүүлж өгнө гэдэгт итгэж байна.” гэж Цахим хөгжил, харилцаа холбооны Төрийн нарийн бичгийн дарга Б. Батцэцэг хэллээ.


"Төслийн хүрээнд Монгол Улсад илүү тэгш хүртээмжтэй цахим орчин байгуулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр санаачлан эхлүүлээд байна. Цахим дэвшлээс хэнийг ч орхигдуулахгүй байх зорилгоор ТББ-уудтай хамтран ажиллахад анхаарч байна” гэж Пипл ин Нийд ОУТББ-ын суурин төлөөлөгч Б. Мөнгөнхишиг төслийн цар хүрээний талаар хэллээ.

Зүүн Европын хамгийн томоохон ТББ-д тооцогдох Пипл ин Нийд нь энэ төслийг удирдан хэрэгжүүлэх бөгөөд олон улс орнуудын тусгай хэрэгцээт бүлгүүдтэй ажиллаж, системийн өөрчлөлтийг чиглүүлж дэмжсэн туршлагаа баяжуулан энэхүү төслөөр хэрэгжүүлнэ.

ФАРО Фаундэйшн ТББ нь тусгай хэрэгцээт бүлгүүдийн цахим боловсролыг дээшлүүлж дэмжсэн туршлага нь төслийн үйл ажиллагаанд ихээхэн үнэ цэнтэй хувь нэмэр байх болно. Тэдний тусгайлан бэлтгэсэн сургалтын хөтөлбөрүүд нь цахим өөрчлөлтийн үр өгөөжийг нийгмийн хэрэгцээт бүлгүүдэд хүргэж ялгааг бууруулахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ.

Autor: П. Тина, Мэдээлэл харилцааны менежер

Холбоотой нийтлэлүүд