Иргэний нийгмийн байгууллагыг (ИНБ) чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь /DICE/ төслийн хүрээнд Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт зорилтот бүлгүүдтэй ажилладаг ИНБ-уудыг төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлэхийг урьж байна
Нийтэлсэн 2024 оны 2-р сарын 23 Унших цаг 5 минутМэдээлэл түгээсэн огноо 2024 оны 2-р сарын 23
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 2024 оны 3-р сарын 13
Төсөл хэрэгжих хугацаа 2024 оны 4-р сараас 2026 оны 5-р сар хүртэл
Байршил Улаанбаатар хот болон Өмнөговь аймаг
Хэрэв танай иргэний нийгмийн байгууллага нь:
• Албан ёсны бүртгэлтэй байгууллага бол
• Улаанбаатар хот эсвэл Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг байх ба ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн айл өрхүүд, эмэгтэйчүүд, залуучуудын бүлэгтэй ажиллаж байсан туршлагатай бол
• Байгууллагын ажилтнууд нь жендэрийн тэнцвэртэй байдлыг хангасан, өөрөөр хэлбэл нийт ажилтны хүйсийн харьцаа дор хаяж 70/30 бол
• Төслийн чадавхи бэхжүүлэх үйл ажиллагаануудад оролцох боломжтой бол
• Өмнө нь цахим шилжилт, цахим бичиг үсгийн боловсрол олгох чиглэлээр аль нэг төсөл/үйл ажиллагаанаас ижил төрлийн дэмжлэг аваагүй бол
Танай байгууллагыг “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” төсөлд оролцохыг урьж байна.
Төслийн үйл ажиллагаанд оролцсоноор:
• ИНБ-уудын цахим аюулгүй байдал сайжирч, цахим ур чадвар, чадамж нэмэгдэнэ.
• ИНБ-ууд дотоод чадавхиа дээшлүүлэх хөтөлбөр болон цахим бичиг үсгийн боловсрол олгох чиглэлээр “сургагч багш бэлтгэх” сургалтад хамрагдах боломжтой болно.
• ИНБ-ууд өөрсдийн кибер аюулгүй байдлын түвшинг үнэлэх, урьдач нөхцлөөр аюулыг тодорхойлох, мөн аюулгүй байдлаа сайжруулах зөвлөмжийг гаргах зэргээр байгууллагын эрсдлийн үнэлгээнд хамрагдах боломжтой болно.
• Олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулах чадамжийг дээшлүүлэх зорилготой бүтээгдсэн “Иргэний нийгэм Одоо” платформд гишүүнчлэлээр элсэх, сар тутмын сургалтуудад хамрагдах, мөн уг платформоор дамжуулан зарлах тэтгэлэгийн уралдаанд оролцох боломжтой болно.
• ИНБ-ууд дараах чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөрт оролцох боломжтой (Тэтгэлэгийн уралдаан нь 2024 оны сүүл, 2025 оны эхээр хоёр удаа зарлагдана).
o Зорилтот бүлгийн цахим бичиг үсгийн болон цахим аюулыг таних чадамжийг нэмэгдүүлэх
o Цахим бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг цахимаар болон танхимаар явуулах
o Олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх кампанит ажил, арга хэмжээ зохион байгуулах
o Дижитал технологийг ашиглан төрийн үйлчилгээ авах мэдлэг, хандлагыг дээшлүүлэх
o Дижитал технологиор дамжуулан ардчилсан үйл явцад оролцох иргэдийн оролцоог дэмжих
o Боломжит цахим ардчиллын хэрэгслүүдийг үйл ажиллагаа зохион байгуулах
o Хүртээмжтэй сургалт, мэдээллийн гарын авлага, материалыг боловсруулах
Бид хэн бэ?
Пипл ин Нийд (ПИН) ОУ-ын ТББ нь 2009 оноос Монгол улсад үйл ажиллагаа явуулж ирсэн. Монгол улсын иргэний нийгмийн байгууллагууд нь хүчирхэг, хүний эрхийг дээдэлсэн, өөрчлөлт, тэгш боломжийг нийгмийн хөдөлгөгч хүч болоход нь дэмжих зорилготой. ПИН нь гамшгийн үед яаралтай тусламж үзүүлэхээс гадна хоршоо, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх, иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих, орчны бохирдлын хор уршигийгбууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг .
Фаро Фаундэйшн ТББ нь цахим бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, цахим хуваагдлыг боловсролоор дамжуулан бууруулах зорилготой ажилладаг. Тус ТББ нь энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд өөрсдийн цогц арга аргачлалын дагуу сургалтын материал боловсруулах, чадавхи бэхжүүлэх сургалтуудыг явуулахаас гадна бодлогын нөлөөлөл, кампанит ажил, арга хэмжээг зохион байгуулдаг.
Төсөл хэрэгжих болсон үндэслэл
Монгол Улсын “Цахим Үндэстэн” болох шилжилт нь иргэдэд нийгмийн үйлчилгээ авахаас эхлээд ардчилсан үйл явцад цахимаар оролцох хүртэлх бүхий л боломжуудыг олгож байна. Гэхдээ энэхүү шилжилт нь нийгэм, эдийн засгийн хуваагдал болон бусад төрлийн эрсдэлүүдийг дагуулсаар байна. Тухайлбал технологийн хүртээмж, боломж багатай, цахим боловсролын түвшин харьцангуй доогуур зорилтот бүлгийн иргэдэд цахим үйлчилгээнд хандах болон ардчилсан үйл явцад цахимаар оролцох боломжуудыг хязгаарлаж байна. Мөн цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчин хангалттай бүрдээгүйн улмаас тэгш бус байдлыг нэмэгдүүлж, хуурамч ташаа мэдээлэл, цахим дээрэлхэлт, халдлага зэргийг ихэсгэж, улмаар нийгмийн нэгдмэл байдалд сөрөг нөлөө үзүүүлэх хандлага ажиглагдаж байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 -р зүйлд иргэдийн цахим орчин дахь оролцоог дэмжих талаар заасан байдаг хэдий ч, ИНБ-ууд үүний хэрэгжилтэд сэтгэл хангалуун бус байна. Тухайлбал, цахим оролцоо ба шийдвэр гаргах явцын хооронд зааг ялгаа гарсаар байгаа бөгөөд төрийн байгууллагууд ИНБ-уудын оролцоог дэмжиж, иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ИНБ-ууд онцолсон. Хэдийгээр засгийн газраас цахим хэлбэрээр оролцох боломжуудыг бий болгосон ч засгийн газрын шийдвэрт нийгмийн сүлжээний хэрэгсэл, ялангуяа Фэйсбүүк дээр иргэдийн дуу хоолой, оролцоо илүүтэй нөлөөлж байгаа нь цаашид цахим хэрэгслээр дамжуулан шийдвэр гаргах үйл явцад олон нийт, ИНБ-ын оролцоог нэмэгдүүлэх боломж байгаа гэж харагдаж байна.
Нөгөө талдаа ИНБ-ууд нь Монгол Улсын ардчиллын суурь болсон бүтэц бөгөөд зорилтот бүлгийн иргэдийг чадавхжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч тэд амжилттай үйл ажиллагаа явуулахын тулд олон улсын хандивлагч байгууллагуудаас санхүүжилт авахад бэрхшээл сорилтуудтай тулгарсаар байна. ИНБ-уудаас авсан судалгаагаар тэдний мэдээлэл, харилцаа холбооны технологийн мэдлэг дутмаг, цахим аюулгүй байдлын ур чадвар хязгаарлагдмал, цахим шилжилтийн талаарх ойлголт бага байгаа зэрэг нь тэдний дараагийн түвшний ахиц дэвшилд саад учруулж байна. Тиймээс мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулж,нийгэм, эдийн засаг, улс төрийн тэгш бус байдлыг шийдвэрлэх боломжийг олгох илүү их нөөц, чадавхи шаардлагатай байна.
Пипл ин Нийд ОУТББ (ПИН) нь эдгээр асуудлыг шийдэх зорилгоор “Иргэний Нийгэм Одоо / Civil Society Now” (CSN) /https://www.civilsocietynow.org/ гэх ИНБ-ыг чадавхжуулах мэдээллийн бааз бүхий платформыг хөгжүүлж байна. ПИН ба Фаро Фаундэйшн ТББ-ууд хамтран (I) ИНБ-уудын цахим ур чадварыг сайжруулах, (II) зорилтот бүлгийн цахим болон мэдээллийн ур чадвар ба цахим үйлчилгээнд хандах боломжийг нэмэгдүүлэх, цахим технологийг ашиглан иргэдийн дуу хоолойг өргөх, ба (III) иргэдийн цахим шилжилтийн оролцоог нэмэгдүүлэх зохицуулалтыг дэмжих чиглэлээр ажиллаж эхлээд байна. Эдгээр үйл ажиллагаанууд нь бүхэлдээ хүний эрхийг дээдэлсэнцахим шилжилтэд иргэдийн сонирхлыг хандуулахад чиглэнэ.
Иймд бид энэхүү урилгаар төслийн мэдээллийг ИНБ-уудад ил тод, нээлттэй хүргэх зорилготой ба зорилтот бүлгийн цахим бичиг үсгийн боловсролыг сайжруулах, цахим шилжилттэй холбоотой хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах сонирхолтой ИНБ-уудыг төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлэх боломжийг олгож байгаа юм.
Та манай төсөлд оролцохыг хүсэж байвал, өргөдлийн маягтыг онлайнаар бөглөж өгөөрэй.
Төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлэх
Өргөдөл гаргагч нь дараах линкээр орж өргөдлийн маягтыг бөглөнө. https://forms.office.com/e/e1wnh4AQtd
Мөн дээр дурьдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нотлох нэмэлт мэдээллээ 2024 оны 3-р сарын 13-ны дотор purevbat.bolorchuluun@peopleinneed.net хаягаар ирүүлэхийг хүсье. Албан имэйлээр мэдээллээ явуулахдаа гарчиг хэсэгт "DICE_CSO" гэж заавал бичиж оруулахыг анхаарна уу.
Сонгон шалгаруулах явц
ПИН болон Фаро Фаундэйшны ажилтнуудаас бүрдсэн баг өргөдлийн материалуудтай танилцаж, тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг үнэлж, сонгон шалгаруулна.
Үйл ажиллагаа/Хугацаа
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2024 оны 3-р сарын 13
Мэдээлэл өгөх уулзалтууд Өмнөговь аймагт: 2-р сарын 29-ний 11 цагт
Улаанбаатар хотод: 3-р сарын 14-ны 9 цагт
Сонгон шалгаруулалтын дүнг 2023 оны 3-р сарын 22-нд имэйлээр явуулна.