Цахим шилжилтийн тэгш оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажлын замын зураглал

Замын зураглал боловсруулах судалгааг дараах бүрэлдэхүүнээс бүрдсэн үндэсний зөвлөх баг гүйцэтгэсэн: ✔ Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон Улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ)-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн ✔ ДГХБО-ын ОУСТ-ийн Ахлах зөвлөх Л.Ариунаа ✔ ДГХБО-ын ОУСТ-ийн Хууль зүйн зөвлөх Б.Мөнхтогтох Мөн дараах ПИН ОУТББ-ын ажилтнууд замын зураглалыг боловсруулахад хувь нэмрээ оруулсан: ✔ ПИН ОУТББ-ын Хөтөлбөрийн захирал Д.Амаржаргал ✔ ПИН ОУТББ-ын Төслийн менежер Д.Түвшинтөгс ✔ ПИН ОУТББ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний менежер З.Тогтохмаа ✔ ПИН ОУТББ-ын Иргэний ниймгийн зөвлөх Жапаридзе Тинатин Энэхүү замын зураглалд тусгагдсан судалгааны үр дүн, санал, зөвлөмж нь ПИН ОУТББ-ын албан ёсны бодлого, байр суурийг илэрхийлэхгүй болно.

Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төслийг Пипл ин Нийд (ПИН) ОУТББ Фаро Фаундэйшн ТББ болон Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны Яам (ЦХИХХЯ)-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү “Цахим шилжилтийн тэгш оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажлын замын зураглал”-ыг DICE төслийн хүрээнд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, УИХ, Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдэд хийсэн судалгаа, шинжилгээний үр дүн, гол оролцогч талуудын өгсөн үнэтэй санал зөвлөмжид үндэслэн боловсруулав.

Татах