“ПИПЛ ИН НИЙД” ОЛОН УЛСЫН ТББ-ын МОНГОЛ УЛСАД БАРИМТЛАХ СТРАТЕГИ 2022–2026 он
Нийтэлсэн 2022 оны 4-р сарын 27 Унших цаг 2 минут“ПИПЛ ИН НИЙД” ОЛОН УЛСЫН ТББ-ын МОНГОЛ УЛСАД БАРИМТЛАХ СТРАТЕГИ
Нийтлэг алсын хараа:
Хүн ард нь чадавхаа бүрэн дүүрэн ашиглаж, хүртээмжтэй нийгэмд тогтвортой амьдрах боломжийг бий болгох эрмэлзлээр бид ажилладаг.
ПИН 40 гаруй улсад салбараа байгуулж, хүмүүнлэг, хөгжил, хүний эрхийн хөтөлбөр хэрэгжүүлж яваа 30 орчим жилийн туршлагатай олон улсын иргэний нийгмийн байгууллага. Чех,Их Британид төвтэй.
ПИН-ийн нийтлэг чиг үүрэг:
Ядуурал, гадуурхыг бууруулж, хамгийн эмзэг нөхцөлд байгаа хүмүүсийн амьжиргааг тогтвортой түвшинд дээшлүүлэхийн төлөө тухайн улс, орон нутгийн оролцогчидтой хамтран ажиллана.
Монгол дахь чиг үүрэг: , Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, хүний эрхийг хүндэтгэх ухамсар, дадал төлөвшүүлэх замаар Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд тэгш боломж бүрдүүлэх, өөрчлөлтийн хөдөлгөгч хүч нь байхуйц түвшинд иргэний нийгэм хүчирхэгжихэд нь дэмжлэг үзүүлнэ.
Монгол дахь үйл ажиллагаа
ЗХУ задран унаснаас үүдэлтэй Монголчууд шинэ нийгэмд шилжих тэртээх хүнд 1993 оны өвөл ПИН 50 тонн хоол хүнс, хувцас хандивлахаар анх Монголд ирсэн түүхтэй.
2009-2011 оны зудаар Монголд дахин ирж, мөн онд байнгын ажиллагаатай салбараа байгуулжээ. Тэр цагаас хойш 21 аймгийг бүхэлд нь хамарсан гуч гаруй төсөл хэрэгжүүлж, хөдөө орон нутаг, хотын олон мянган хүний амьдралд эерэгээр нөлөөлж чадсан. Эдгээр төслөөрөө уур амьсгалын өөрчлөлт, амьжиргааны тогтвортой байдал, хүмүүнлэгийн яаралтай тусламж, жендэр ба нийгмийн хүртээмж, иргэний нийгмийг хүчирхэгжүүлэх, сайн засаглал, түүнчлэн боловсрол, ур чадвар хөгжүүлэх салбарт голлон төвлөрч ирлээ.
“ПИПЛ ИН НИЙД” ОУ-ын ТББ-ын Монгол Улсад баримтлах стратегийг эндээс татна уу