Хувийн Мэдээлэл Хадгалах Талаар Баримтлах Бодлого

Хувийн Мэдээлэл Хадгалах Талаар Баримтлах Бодлого

Бид хувийн мэдээллийг хүчин төгөлдөр хуулийн дагуу хадгална. Тодруулбал, мэдээлэл хадгалах, хамгаалах ерөнхий журам(МХЕЖ) буюу 2016/679 тоот хувийн мэдээлэл хадгалах тухай (ЕХ-ны) журам юм. ЕМХЖ нь 2018 оны 5 сарын 25-ний өдрөөс эхлэн ЕХ нэгэн жигд үйлчилж байна.
Хувийн мэдээлэл цуглуулж, мэдээллийн нууцыг хадгалж, аюулгүй байдлыг хангахдаа бид доор дурдсан зарчмууд дээр үндэслэсэн үндсэн дүрмийн мөрдлөг болгон баримталдаг.
Бид олон төсөл дээр ажилладаг бөгөөд төсөл бүр тусдаа вэб хуудастай (хувийн мэдээллийг боловсруулах тодорхой тохиолдол гардаг) тул энэ текст нь үндсэн хүрээг тодорхойлж өгдөг. Сайтандаа тусгахаар танаас хувийн тодорхой мэдээлэл авч тусгасан болохыг та үргэлж олж мэдэх болно.
Үндсэн зарчим
Ерөнхийдөө бид таны хувийн мэдээллийг зөвхөн тодорхой зорилгоор шаардлагатай хэмжээнд л ашигладаг. Хувийн мэдээллийг хоёр бүлэгт хувааж болно. Бид таны зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болох таны хувийн мэдээлэл, мөн бид таны зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болохгүй хувийн мэдээлэл гэж.
Дараах нөхцөлд таны хувийн мэдээллийг бид таны зөвшөөрөлгүйгээр ашигладаг:
• хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд мэдээлэл өгөгдөл хэрэгтэй байдаг (жишээлбэл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль - zákon o účetnictví),
• та нартай гэрээ байгуулж гэрээгээ биелүүлэхэд мэдээлэл шаардлагатай байдаг,
• бид мэдээллийг боловсруулах сонирхолтой байдаг (ихэнхдээ хандивыг бүртгэхэд, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийх, хандив, туслалцаа хүсэхээр бусад хүмүүст хандахдаа гэх мэт).
Бусад тохиолдолд, таны зөвшөөрөл дээр үндэслэн мэдээллийг ашигладаг.
Бид хувийн мэдээлэл өгөгдлийг хэрэглэхдээ гаднаас зөвшөөрөлгүй нэвтрэх, санамсаргүй алдагдах, устгах, гэмтэхээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажилладаг.
Хувийн мэдээллийг зөвхөн тодорхой хугацаанд хадгалдаг бөгөөд хууль тогтоомжид заасан хуулийн хүчин төгөлдөр хугацааны дагуу мэдээлэл өгөгдлийг архивладаг. Мэдээллийг хэрэглэх шаардлагагүй болсон эсвэл мэдээлэл ашиглах хугацаа дуусгавар болмогц бид тухайн холбогдох хувийн мэдээллийг устгадаг.
Вебхуудсаараа дамжуулан ямар төрлийн хувийн мэдээллийг бид ихэнхдээ ашигладаг вэ
1) Cookies – Күүкис гэдэг нь тодорхой хэрэглэгчид зориулж вэб функцийг идэвхжүүлдэг хэрэгсэл юм. Күүкисийн талаарх мэдээллийг буюу бид ямар мэдээллийг, ямар зорилгоор цуглуулдаг болохыг, хэрхэн хадгалахаас урьдчилан сэргийлэх зааврыг Та эндээс авах боломжтой here .
2) Доноруудын талаархи мэдээлэл - Хэрэв та бидний ажиллуулж байгаа вэб хуудсаар дамжуулан хандив өгөх (нэг удаагийн эсвэл давтан хэд хэдэн удаа) эсвэл ижил төстэй хувь нэмэр оруулахаар шийдсэн бол тухайн үед таны өгсөн мэдээллийг бид хэрэглэдэг.
3) Хөтөлбөр, үйл ажиллагаа зэрэгт оролцохоор хүсэлт гаргасан – Бидний ажиллуулж буй вебхуудсаар дамжуулан тодорхой  хөтөлбөр, үйл ажиллагаанд оролцохоор шийдсэн бол бид таны өгсөн мэдээллийг хэрэглэдэг.
4) Мэдээллийн товхимол - Хэрэв та манай мэдээллийн вэб хуудсаар дамжуулан мэдээллийн товхимол эсвэл бусад мэдээллийн материалыг захиалахаар шийдсэн бол тантай холбоо барих мэдээллийг (ихэвчлэн и-мэйл хаяг) танаас хүснэ.
Мэдээлэл хэрэглэдэг этгээдүүдийн жагсалт
Бидэнд гэрээгээр хүлээсэн үүргийхээ дагуу таны мэдээллийн өөр этгээдэд дамжуулах ёстой эсвэл тантай харилцах нөхцөлийг бүрдүүлдэг гэрээт түншүүдэд мэдээлэл дамжуулж өгөөхөөс бусад тохиолдолд бид Таны мэдээллийг худалдахгүй, бусдад дамжуулахгүй.
Бид мэдээлэл ашигладаг этгээдийн жагсаалтыг хамгийн сүүлийн үеийн байдлаар жагсаалтыг нийтэлдэг. Тодорхой зориулалтаар ашиглах мэдээлийн мэдэгдэл нь зөвхөн тодорхой жагсаалтад тусгагдана.
Таны үндсэн эрхийн тухайд
Мэдээлэл өгөгдлийн субъектын хувьд та дараахь үндсэн эрхүүдийг эдлэнэ.
  • Таны талаарх ямар хувийн мэдээллийг ашиглах гэж байгаа тухай хүсэлт гаргах эрх,
  • хувийн мэдээллийг хэрхэн ашиглах гэж байгаа талаар тайлбар хүсэх,
  • хувийн мэдээллээ авах хүсэлт, тухайн мэдээллийг шинэчлэх, засварлах, эсхүл хязгаарлах болон ашиглуулахаас татгалзах эрхтэй.
  • хувийн мэдээллийг автоматаар ашиглах тохиолдолд мэдээллийг өөр өөр газар хэрэглэх боломжтойгоор хадгалах
  • хэдийд ч зөвшөөрлөөсөө татгалзах эрхтэй (мэдээлэл ашиглах нь зөьшөөрөл дээр үндэслэсэн бол), тухайлбал, доорх хаяг руу имейл захидал илгээснээр татгалзах боломжтой.
  • Хувийн мэдээллээ утсгах хүсэлт тавих эрхтэй, (хуулийн үүрэг хүлээж мэдээллийг хэрэглэх шаардлагаас бусад тохиолдолд таны хүсэлтийг хүлээн авмагц бид мэдээллийг устгах үүрэг хүлээнэ)
  • Хувийн мэдээллийн хэрэглэх үүрэг хариуцлагтай холбоотой асуудлаар ямар нэгэн эргэлзээ үүссэн тохиолдолд Бидэн рүү эсвэл Хувийн Мэдээлэл Хамгаалал алба руу хандах эрхтэй.
Хувийн Мэдээлэллийн Хянагчийн тухай
Člověk v tísni, o.p.s. (People in Need), байршил Šafaříkova 24, 120 00 Prague 2, ID No. 25755277, Прага хотын Хотын шүүхийн Сангуудын бүртгэлт бүртгэлтэй, Хэсэг O, Баримт бичиг 119
Хаяг: marek.vozka@clovekvtisni.cz, Хувийн мэдээлэл хариуцах ажилтны имейл хаяг: dpo@clovekvtisni.cz