Хөдөө аж ахуй, хүнс, ус ундаа үйлдвэрлэлийн салбарын нарийвчилсан судалгаа

Хөдөө аж ахуй, хүнс, ус ундаа үйлдвэрлэлийн салбарын нарийвчилсан судалгааг Хөгжлийн Шийдэл ТББ-ийн захиалгаар Бизнес Меридиан Консалтинг ХХК-н судалгааны баг гүйцэтгэв.

Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнсний салбар нь улсын нийт ДНБ-ний 13 хувь, хөдөлмөр эрхлэлтийн 30 хувийг бүрдүүлдэг хэдий ч хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдал зэргээрээ байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг салбаруудын нэг. ХХААХҮЯ 2030 он гэхэд нийт хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний 5 хувийг шошгожуулж, гэрчилгээжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Салбарын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд жижиг дунд үйлдвэрлэгч нарын тойрог эдийн засгийн (ТЭЗ) тэргүүн туршлагуудыг нутагшуулах ажлыг дэмжих нь нэн чухал юм.

Европын холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, нөөцийн хэмнэлттэй ТЭЗ-т шилжих, улмаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл хэрэгжиж байна. Европын холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн санхүүжилтээр Пипл ин Нийд ОУТББ, Каритас Чех Репаблик ОУТББ, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо болон Хөгжлийн Шийдэл ТББ-ууд хамтран уг төслийг хэрэгжүүлж байгаа ба Улаанбаатар, Орхон, Сэлэнгэ аймгуудад дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ.

Татах