ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЗАМААР ЦАХИМ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ Төслийн суурь судалгааны тайлан

Пипл ин Нийд

Пипл ин Нийд (ПИН) Монгол олон улсын төрийн бус байгууллагаас Фаро Фаундэйшн үндэсний төрийн бус байгууллагатай хамтран “Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах замаар иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг 2023 оны 12-р сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг төсөл нь иргэний нийгмийн байгууллага (ИНБ)–уудыг хүртээмжтэй цахим шилжилт болон ардчилсан тогтолцоонд идэвх санаачилгатай, бие даасан оролцогчид болгож чадавхжуулахаас гадна Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “цахим үндэстэн болох” зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд хоёр үр дүнг хүлээж байна: 1) иргэд, олон нийттэй ажилладаг ИНБ–уудын дотоод чадавх, цахим ур чадвар нэмэгдсэн байх, 2) Засгийн газар, түүний холбогдох талуудтай хамтран бодлогын түвшинд цахим шилжилттэй холбоотойгоор гарч буй цахим хуваагдлыг арилгах чиглэлээр ажиллах ИНБ–ууд болон тэдний сүлжээний чадавх бэхэжсэн байх. Эдгээр үр дүн нийлээд тэгш хамарсан цахим шилжилтийг дэмжих, ардчилсан орон зайг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадавх бүхий ИНБ–ууд, тэдний сүлжээг төлөвшүүлнэ. Төсөл 30 сарын хугацаанд Улаанбаатар болон Өмнөговь аймагт хэрэгжих бөгөөд эдгээр газрын нийт 63 ИНБ төслийн үр шим хүртэгчээр сонгогдсон болно. Төслийн гарааны нөхцөл байдлыг илрүүлэх дата цуглуулахаас гадна ИНБ–уудын хэрэгцээг судлах хэрэгцээний үндсэн дээр 2024 оны 02–04–р сарын хооронд энэхүү судалгааг хийж, үр дүнг та бүхэнд үүгээр танилцуулж байна. Суурь судалгааны тайлан болон төсөлтэй холбоотой санал хүсэлтээ бидэнд info.mongolia@peopleinneed.net хаягаар ирүүлбэл талархан хүлээн авах болно.

Татах