Тендерийн урилга: Эко шошгожуулалтын олон улсын болон үндэсний платформын боломжит байдлын судалгаа

Үндэслэл
Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн нийт ялгарлын (ХХЯ) 0.1%-ийг Монгол Улс гаргадаг хэдий ч нэг хүнд ногдох ХХЯ-ын хэмжээгээрээ дэлхийд дунджаас дээгүүрт ордог байна. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийн ялгарлаа үндэсний хэмжээнд 2030 он гэхэд суурь түвшинтэй харьцуулахад 22.7%-аар бууруулахаар зорин ажиллаж байна. 
Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн гуравны нэгийг хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбар гаргадаг.  Европын холбооны Свитч Эйшиа хөтөлбөрийн санхүүжилтээр Пипл ин Нийд (ПИН) OУТББ, ToC холбоо, Хөгжлийн шийдэл ТББ, Каритас Чех ТББ-ууд хамтран 2022-2025 оны хугацаанд “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  Энэ  төслийн хүрээнд “Тариаланчаас таны ширээнд” стратегийн тэргүүн туршлага болох эко шошго, ногоон баталгаажуулалтын хүнс, ус, ундааны зарим дэд салбарт нэвтрүүлэх юм. Ингэхдээ дотоодын 10 мянган бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч (БЖДҮ), ‎‎750 худалдан ‎‎борлуулагчдыг шаардлагатай  мэдлэг, мэдээллээр хангахаас гадна ногоон санхүүжилттэй холбож өгснөөр үйл ажиллагаа нь байгаль орчиндоо илүү ээлтэй, байгалийн нөөцөд хэмнэлттэй болох юм. Энэхүү төслийн бас нэг том зорилт бол худалдааны урамшууллын тогтолцоог ашиглан эцсийн хэрэглэгчдийн дадал хандлагыг илүү хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөх явдал бөгөөд энэ нь хүн амын эрүүл, аюулгүй, тогтвортой хүнсний хангамжид эерэг нөлөө үзүүлэх юм.
Эко шошгожуулалтыг нэвтрүүлэх нь зөвхөн дотоодын эдийн засагт эергээр нөлөөлөөд зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад ихээхэн ач холбогдолтой. Олон улсын туршлагаас харахад ЖДҮ болон худалдаа эрхлэгчид нь өөрсдийн үйл ажиллагааны байгаль орчинд ээлтэй байдлыг цахим орчинд үнэлэх боломжтой платформыг ашигладаг бөгөөд энэ нь цаашлаад эко шошгожуулалтын үйл явцыг үр ашигтай удирдан зохион байгуулах, хөндлөнгийн үнэлгээний байгууллагуудаар баталгаажуулах, хэрэглэгчдийг урамшуулахад тусалдаг байна.

Судалгааны зорилго
Пипл ин Нийд (ПИН) ОУТББ нь гүйлгээний зардлыг бууруулах, эко шошгожуулалтын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлээх зорилгоор олон улс болон үндэсний хэмжээнд эко шошгожуулалт, ногоон баталгаажуулалтын платформуудын сайн туршлага, дутагдалтай тал, сургамж зэргийг судлах хүсэлтэй судалгаа, зөвлөх үйлчилгээний байгууллага болон судлаач, зөвлөхийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Судалгааны ажлын гол зорилго нь Монгол Улсын хүнс, ус ундааны салбарт эко шошгожуулалт, ногоон баталгаажуулалтыг үр дүнтэй нэвтрүүлэхэд ашиглах онлайн цахим платформ болон түүний хамрах хүрээ, баталгаажуулалтад оролцогч талуудын үйл ажиллагааны уялдаа холбоог харуулсан зураглал, бизнес загвар, техникийн үзүүлэлт бүхий хамгийн тохиромжтой хувилбарыг тодорхойлж “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хэрэгжүүлэгч багт санал зөвлөмж боловсруулж өгөх юм.
Энэхүү судалгааны ажил нь шинэ онлайн платформ болон түүний бизнес загварыг хөгжүүлэх үндэс суурь болох ба Европын Холбооны шилдэг туршлагыг онцгойлон авч үзэхээс гадна Азийн орнууд болон Свитч Эйшиа хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн жишээг авч үзэх болно. Судалгааны үр дүнд үнэлгээний үр дүнг гол оролцогч талуудтай хуваалцах, шинэ онлайн платформ, түүний бизнесийн загварыг хэрэгжүүлэхэд чиглэгдэх тодорхой зөвлөмж бүхий уулзалт, сургалтууд явуулна. Энэхүү судалгаа нь жижиг дунд бизнес эрхлэгчид болон жижиглэн худалдаачдад хөндлөнгийн баталгаажуулалт хийх үүрэгтэй тойрог эдийн засгийн баталгаажуулалт хийх аудиторуудтай холбоотой тогтвортой байдал, санхүүгийн загварыг судлах болно.

Судалгааны ажлын цар хүрээ
Судалгааны ажлаас хүлээгдэж буй тодорхой үр дүн, үйл ажиллагааг доор харуулав.
Үр дүн: Эцсийн тайланг эко шошгожуулалт, ногоон баталгаажуулалтын цахим платформын шилдэг туршлагууд дээр үндэслэн боловсруулсан байна.
  1. Өнөөгийн байдлаар олон улсад хэрэглэгдэж байгаа (ЕХ болон бусад улс/бүс нутгийн) эко шошго бүхий дижитал ногоон баталгаажуулалтын платформууд, тэдгээрийн мэдээлэл технологийн хөгжил, тус платформууд бизнест хэрхэн ажилладаг, хэрэглэгчдэд ээлтэй байдал, мэдээллийн технологийн програмчлал зэргийг нарийвчлан судалж, замын зураглалыг санал болгоно.
  2. Олон улсад үйл ажиллагаагаа явуулж буй урамшууллын системтэй холбогдсон эко шошгожуулалтын платформуудын бизнес загварыг судлах. Мөн загвар бүрийн нарийн судалгааг давуу болон сул талуудтай нь тодорхойлох. Аудитор, баталгаажуулах хороо, ЖДҮ, ААН, болон хэрэглэгчид тус бүр уг платформыг яаж хэрэглэдэг талаар зураглал гаргах. Хэрэв хиймэл оюун ухааны технологи ашиглагддаг бол энэ нь хэрхэн ажиллаж, туслалцаа үзүүлдэг талаар судалж, тайлбарлах. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын нөхцөл байдалд нутагшуулан хөгжүүлэн нэвтрүүлэх загваруудын саналыг боловсруулах.
  3. Эдгээр веб, платформын үйл ажиллагааны зураглалыг боловсруулан дата хэрхэн бий болгодог талаар судлах. Мөн платформын үйл ажиллагааг тогтвортой явуулахад оролцогч талууд, системийн автоматжуулалтыг тодорхойлох. Судалж буй цахим веб хуудас, платформын үйл ажиллагаанд цэвэр бохир ус, хатуу хог хаягдал, цахилгаан, шатдаг хий, түлш, дулаан зэрэг хэмжигдэхүйц бараа материалын түгээлт, тээвэр хариуцсан байгууллага, ААН зэрэг найдвартай, гуравдагч эх үүсвэрээс дэлгэрэнгүй өгөгдлүүд авч ашигладаг бол тус ажиллагааны схем зураглал, өгөгдлийн аюулгүй байдлыг хангасан байдал зэргийг гаргаж ирнэ.
  4. Эко/ногоон гэрчилгээжүүлэлт, шошгожуулалтын цахим, веб хуудас, платформуудын үйл ажиллагааны дараалал, тэдгээрийн онцлог, хэрэглэгчдэд харагдах нүүр болон арын хэсэг, техникийн функцууд, систем өгөгдлөө хэрхэн бүрдүүлж, ямар алгоритм ашигладаг талаар алхмуудыг нарийвчлан харьцуулахаас гадна бүрэн эсвэл хагас автоматжуулсан энэ үйл ажиллагаанд оролцож буй ажилтнууд болон платформын функцуудыг тодорхойлсон байна. Түүнчлэн төлбөрийн, баталгаажуулалтын систем, бусад програм хангамжтай хамтран ажиллах, тухайлбал excel, word, SAP, үүлэн систем гэх мэтийг харьцуулах. Одоо хэрэглэгдэж байгаа платформуудын мэдээлэлийн аюулгүй байдал болон хэрэглэгчдийн мэдээллийг хэрхэн хамгаалж байгааг шалгаж, харьцуулах.
  5. Дээрх судалгааны ажлуудын үр дүнд үндэслэн манай улсын мэдээллийн технологийн хөгжил, өнөөгийн түвшин, урсгал зэргийг харгалзан “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн багт эко шошгожуулалт, ногоон баталгаажуулалтыг нэвтрүүлэх хамгийн боломжит, шинэлэг цахим платформын дизайн, бизнесийн загвар, замын зураглалын хувилбаруудыг зөвлөмжийн хамт санал болгоно.
Судалгаа хийх зөвлөх үйлчилгээний байгууллага эсвэл зөвлөх нь Пипл ин Нийд (ПИН) ОУТББ-ын төслийн менежер болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллийн хяналтан дор судалгааны үр дүн, тайлан мэдээг дор дурдсан хугацаанд хүлээлгэн өгөхийн тулд хамтран ажиллана. Шаардлагатай бол төслийн багаас өгөх санал хүсэлтийн дагуу судалгааны дүн мэдээ, тайланг засаж сайжруулна.

Хүлээлгэж өгөх ажлууд болон хугацаа
Ажлын 42 өдөр байна (ажиллах хугацааг тохиролцоно). Эцсийн хуваарийг гэрээний эхэнд тохиролцоно. Бүх судалгааны тайлан, баримт бичгийг Пипл ин Нийд (ПИН) ОУТББ-д Англи, Монгол хэл дээр цахимаар ирүүлэх ёстой.

Хийгдэх ажлууд
  • Олон улсад болон Монгол Улсад хэрэглэгдэж байгаа эко/ногоон шошгожуулалтын цахим веб хуудас, платформуудын иж бүрэн судалгаа 
  • Онлайн баталгаажуулалтын платформын бизнес загварын төлөвлөгөө болон зөвлөмжүүдийг оруулсан эцсийн тайланг бэлтгэх
  • Судалгааны үр дүнг танилцуулах хуралд оролцох
 

 
Үнэлгээний аргачлал ба шалгуур 
Судалгааны ажлын саналуудыг дараах шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж гэрээ байгуулах эрх олгох ба үүнд: a) санал нь ажлын даалгавартай уялдаж, нийцсэн эсэх; b) Жигнэсэн техникийн шалгуур (70%) болон; c) санхүүгийн шалгуур (30%) үзүүлэлтээс хамгийн өндөр оноог авсныг үндэслэнэ.

Техникийн үнэлгээ 1: Боловсролын зэрэг- 20 оноо
Холбогдох чиглэлээр магистраас дээш зэрэгтэй-20
Техникийн үнэлгээ 2: Мэргэжлээрээ ажилласан туршлага-50 оноо
Холбогдох чиглэлээр ажилласан туршлагатай-20
Холбогдох салбарт оролцогч талуудтай зөвлөлдөх, судалгааны ажил хийх, бодлогын дүн шинжилгээ хийж байсан туршлагатай-10
Эко шошго/ногоон баталгаажуулалт, ялангуяа хүнс, ус, ундааны салбар эсвэл хөндлөнгийн баталгаажуулалтын чиглэлээр талуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай-20
Техникийн үнэлгээ 3: Ажлын аргачлал, төлөвлөгөө, хуваарь- 30 оноо
Ажлын аргачлал, арга зүй, төлөвлөгөө, цагийн хуваарийг тодорхойлсон товч санал-30

Техникийн үнэлгээ-70% (100)
Үнийн санал-30% (100)

Техникийн үнэлгээгээр хамгийн багадаа 49 оноо (нийт техникийн шалгуур онооны 70%) авсан нэр дэвшигчдийг үнийн саналын үнэлгээнд хамруулна.

Тавигдах шаардлага
  • Судалгааны үр дүнд хамаатай чиглэлээр магистраас дээш зэрэгтэй,
  • Хөдөө аж ахуй, газар тариаланд суурилсан хүнс үйлдвэрлэл, байгаль орчин, тойрог эдийн засаг, эко шошго/ногоон баталгаажуулалт болон бусад холбогдох салбарт 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх,
  • Гэрээлэгч талуудтай зөвлөлдөх, судалгааны ажил хийх, бодлогын дүн шинжилгээ хийх чадвар, туршлагатай байх,
  • Олон улсын эко шошгожуулалт, ногоон баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг багийн ахлах албан тушаалтнууд, бусад оролцогч талуудтай холбогдож мэдээлэл авч байсан туршлагатай,
  • Дээр дурдсан салбаруудад судалгаа, шинжилгээний ажил хийж байсан туршлагатай,
  • Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх өндөр чадвартай байх,
  • Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын чиглэлээр ажилласан, тооцоо судалгаа хийсэн туршлагатай бол давуу тал болно.
Чадварууд:
  • Аман болон бичгийн өндөр соёлтой, санал шүүмжийг бүтээлчээр хүлээн авах,
  • Хоёрдогч эх сурвалжийг ашиглан мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийж нэгтгэн тайлагнах;
  • Ажлаа төлөвлөх, зохион байгуулах, цаг хугацаанд нь хэрэгжүүлэх;
  • Мэдээллийн технологи, програм хангамж, ижил төстэй системүүдийн ажиллах зарчим, өгөгдлийн урсгалуудыг үнэлж, давуу болон сул талуудыг тодорхойлж судлан нэгтгэн дүгнэх,
  • Пипл ин Нийд (ПИН) ОУТББ -ын “Ёс зүйн дүрэм”-ээс гадна мэдээллийн аюулгүй байдал, ёс зүй, жендерийн тэгш байдал, нийгмийн тэгш оролцооны журмыг дагаж мөрдөх,
  • Соёл, хүйс, шашин шүтлэг, арьс өнгө, үндэс угсаа, насны мэдрэмжтэй, дасан зохицох чадвартай байна.
Хэлний мэдлэг:
  • Англи, Монгол хэлний яриа болон бичгийн өндөр ур чадвартай байна.
Төлбөрийн нөхцөл
Судалгаа хийх зөвлөх үйлчилгээний байгууллага эсвэл зөвлөх нь ажлын даалгаврын нийт үйл ажиллагааг тооцож үнийн саналаа ирүүлнэ. Үүнд цалин, шаардлагатай бол томилолт, ажлын байрны түрээс, байгууллагын гишүүнчлэл, интернет, харилцаа холбоо гэх мэт ажлын даалгаварт тодорхойлсон үр дүнд хүрэхэд шаардлагатай бүхий л үйл ажиллагааны зардлыг багтаасан байна. Төлбөрийг үйлчилгээ үзүүлэх явцад дараах хуваарийн дагуу хувьчилж төлнө.
  • Нарийвчилсан ажлын төлөвлөгөө, судалгааны аргачлал, арга зүйг багтаасан эхлэлийн тайлан-20%
  • Олон улсад болон Монгол Улсад хэрэглэгдэж байгаа эко шошгожуулалтын платформуудын сайн туршлага, дутагдлууд, өмнөх алдааг тодорхойлсон иж бүрэн судалгаа хийх-40%
  • Эцсийн тайланг хүргүүлж, судалгааны үр дүнг танилцуулах хурал хийх-40%
Шаардлагатай баримт бичгүүд
Уг судалгааны ажлыг гүйцэтгэхээр сонирхсон судалгаа хийх зөвлөх үйлчилгээний байгууллага эсвэл судлаач, зөвлөх  нь дараах бичиг баримт/мэдээлэлийг бүрдүүлнэ. Эдгээрийг 25 хуудаснаас илүүгүй нэг PDF баримт бичиг болгон 2023 оны 02 сарын 01-ны 16 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) procurement.mongolia@peopleinneed.net ирүүлнэ үү:
 
    1. Пипл ин Нийд (ПИН) ОУТББ-ын шаардсан баталгааг хангасан тухай мэдэгдэл /Хавсралт А-г харна уу/;
    2. Танилцуулга, хувийн намтар, ижил төстэй судалгаа, төслүүд дээр ажиллаж байсан туршлага болон дор хаяж хоёр байгууллагаас өмнө гүйцэтгэж байсан ажил үүргийн талаар тодорхойлолт, тодорхойлолт гаргасан этгээдийн холбоо барих хаяг (и-мэйл, утасны дугаар)
    3. Техникийн санал, үүнд a) Судалгаа хийх зөвлөх үйлчилгээний байгууллага эсвэл зөвлөх нь яагаад энэхүү судалгааны ажилд тохиромжтой гэж үзэж байгаа тухай товч тайлбар, б) судалгааны ажлыг гүйцэтгэхээр  санал болгож буй аргачлал
    4. Үнийн санал, Хавсралт Б-д заасны дагуу