Эдийн засгийн ногоон шилжилт (СОГЭ) төслийн ажилтан

Гэрээний хугацаа: 2023 оны 12-р сарын 31 хүртэл (цаашид сунгах боломжтой)
Гэрээний төрөл: Бүтэн цагийн (долоо хоногт 40 цаг)
Цалингийн хэмжээ: 1’800’000 – 2’000’000 төгрөг
Ажиллах газар: Улаанбаатар хот (төсөл хэрэгжиж буй аймгуудаар томилолтоор явах шаардлага гарч болзошгүй)
Шууд удирдлага: Төслийн менежер
Ажиллаж эхлэх хугацаа: ойрын хугацаанд
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны 8-р сарын 22-ны 10:00 цаг

ПИН-ийн тухай

Пипл Ин Нийд (ПИН) нь 1992 онд Бүгд Найрамдах Чех улсад үүсгэн байгуулагдсан төрийн бус, ашгийн бус, олон улсын байгууллага юм. ПИН ОУТББ нь БНЧУ (PIN HQ) болон Их Британи Улсад (PIN UK) Төв байгууллагуудтай бөгөөд Монгол Улсаас гадна дэлхий даяар 30 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа Монголчууд шинэ нөхцөл байдалд дасан зохицож чадахгүй байсан хүнд хэцүү үед буюу 1993 оны өвөл ПИН анх Монгол Улсад 50 тонн хүнс, хувцас  хунар хандивлахаар ирж байв. 2009-2011 оны зудын үеэр ПИН Монгол Улсад буцаж эргэн ирж, 2011 онд байнгын Суурин төлөөлөгчийн газраа (СТГ) байгуулсан. Түүнээс хойш 21 аймгийг бүхэлд нь хамарсан гуч гаруй төсөл хэрэгжүүлж, хөдөө орон нутаг, хотын олон мянган хүний амьдралд эерэгээр нөлөөлж чадсан. Эдгээр төслөөрөө уур амьсгалын өөрчлөлт, амьжиргааны тогтвортой байдал, хүмүүнлэгийн яаралтай тусламж, жендэр ба нийгмийн хүртээмж, иргэний нийгмийг хүчирхэгжүүлэх, сайн засаглал түүнчлэн боловсрол, ур чадвар хөгжүүлэх салбаруудад голлон төвлөрч ирсэн.

“Эдийн засгийн ногоон шийдэл” төслийн тухай

Европын Холбооны SWITCH-Asia programme хөтөлбөрийн 2.2 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжих “SWITCHING ON THE GREEN ECONOMY” (SOGE), “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 22.7%-иар бууруулах Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтод хувь нэмэр оруулах бөгөөд Монгол Улсын газар тариалангийн гаралтай хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарт хэрэгжиж буй Свич Эйшиа хөтөлбөрийн анхны төсөл юм. Тус төслийг Пипл ин Нийд (ПИН), Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС), Хөгжлийн Шийдэл болон Каритас Чех Репаблик (КЧР) ТББ-ууд хамтран хэрэгжүүлж хүнс, ус, ундаа үйлдвэрлэдэг 1,500 БЖДҮ, энэ чиглэлээр ажилладаг бизнесийн 30 холбоо болон 300 жижиглэн худалдаа эрхлэгчдтэй ажиллах юм.

Ажлын байрны тухай

Төслийн ажилтан нь Төслийн менежерийн удирдлага дор ПИН болон төслийн хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын багийн гишүүдтэй хамтран ажиллаж төслийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Төслийн ажилтан нь төслийн менежерт дэмжлэг үзүүлж төслийн хэрэгжилтэд туслах үүрэгтэй. Тухайлбал:

  • Төлөвлөх: Төслийн менежертэй хамтран төслийн үйл ажиллагаа болон төсвийг төлөвлөх, зохицуулах.

  • Тайлан гаргах: Төслийн зорилго, хугацаа, төсөвтэй уялдуулан гарсан ахиц дэвшлийг тодорхойлсон Төслийн улирал тутмын, донорын, аудитын тайлан болон бусад шаардлагатай тайлангуудыг боловсруулах;

  • Албан бичиг хөтлөх: төслийн баримт бичгийг ПИН-ийн болон бусад холбогдох заавар, зөвлөгөөний дагуу зохих ёсоор бүрдүүлж, батлуулж, төслийн багт хүртээмжтэй байдлаар архивлах, хадгалах;

  • Хянах: Төслийн явцын төлөвлөгөөт хугацааг тогтмол  хянаж, болзошгүй аливаа асуудал, эрсдэлийг төслийн менежерт мэдэгдэх.

  • Захиргаа: ПИН-ийн Үйл ажиллагаа хариуцсан хэлтэстэй хамтран ПИН-ийн бодлого, удирдамжийн дагуу төслийн санхүүгийн болон захиргааны ажлыг хариуцах;

  • Логистик: Төсөлтэй холбоотой аяллуудыг зохион байгуулах, ПИН-ийн Худалдан авалт, логистикийн ажилтантай хамтран худалдан авалтын үйл ажиллагаануудыг хийх, төслийн аливаа нөөц, тоног төхөөрөмж, материалуудыг хариуцах;

  • Харилцаа холбоо: Төслийн багийн гишүүд, оролцогч талууд, төслийн менежер хоорондын харилцаа холбоог зохицуулж, төслийн явц, асуудал бэрхшээл, амжилтын талаар бүх талуудыг мэдээллээр хангах. Түүнчлэн Харилцаа холбоо, нөлөөллийн ажилтны хамтаар төслийн талаарх хэвлэлийн мэдээ, сурталчилгааны материалыг шалгах;

  • Орчуулах: Төслийн баримт бичгүүдийг англи, монгол хэлээр орчуулах;

  • Оролцоог хангах: хэрэгжүүлэгч түнш байгууллагууд болон төслийн бусад оролцогч талуудын хамтын ажиллагааг үр дүнтэй байлгахад анхаарах;

  • Чанарын хяналт: төслийн үр дүн нь холбогдох чанарын стандартыг хангаж байгаа эсэх болон төслийн техникийн үзүүлэлтүүдийг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах;

  • Болон бусад үүрэг, даалгавруудыг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлагууд

  • Бизнес, байгалийн шинжлэх ухаан, олон улсын харилцаа ба хөгжил, төслийн менежмент болон бусад холбогдох чиглэлээр их дээд сургууль төгссөн;
  • Төслийн менежмент эсвэл ижил төстэй салбарт 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай, вэбсайт хөтөлж байсан туршлагатай;
  • МУ-ын байгаль орчин, нийгмийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх ойлголт, мэдлэгтэй;
  • Багаар ажиллах, зохион байгуулах, харилцааны ур чадвартай байх;
  • Мэдээлэл, нөхцөлд дүн шинжилгээ хийх, бүтээлч, практик шийдлийг санаачлагч;
  • Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай, англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх.

ПИН-ээс санал болгож буй зүйлс:

  • Үндсэн ажилтны гэрээ;

  • Сарын 1’800’000 – 2’000’000  төгрөгийн цалин (Туршлага, ур чадварт үндэслэн тооцно);

  • Ажилчдын эрүүл мэндийн даатгалд хамрагдах;

  • Олон улсын ажилтнуудтай олон улсын төрийн бус байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах боломж;

  • Чадавх бэхжүүлэх сургалтууд, карьер өсөх боломж.

Хэрхэн ажил горилох өргөдөл гаргах вэ?

2023 оны 8-р сарын 22-ны өглөөний 10:00 цагаас өмнө англи хэл дээрх CV, ажил горилох өргөдөл болон 2-оос доошгүй өмнөх ажил олгогчийн тодорхойлолтыг hr.mongolia@peopleinneed.net хаягаар илгээнэ үү. И-мэйлийн Subject хэсэгт Project Officer_SOGE гэж бичнэ үү.
Зөвхөн шалгарсан нэр дэвшигчидтэй холбогдохыг анхаарна уу. Ярилцлагыг үе шаттайгаар явуулна.

ПИН-ийн ажилтнууд нь байгууллагын дотоод Ёс зүйн дүрэм болон үндсэн бодлогуудад заасан хэм хэмжээний стандартын дагуу ажиллах ёстой байдаг. (Тус дүрмийн бүрэн хувилбартай дараах линкээр орж танилцана уу. https://www.clovekvtisni.cz/en/key-policies-4142gp ). ПИН-ийн ажилтнууд зохих түвшний сургалтад хамрагдана.

ПИН нь ажил горилогчид ажлын санал тавихын өмнө гэмт хэргийн бүртгэл, өмнөх ажил олгогчийн тодорхойлолтыг лавшруулан шалгах, терроризмын санхүүжүүлэгч эсэх зэрэг шаардлагатай шалгалтуудыг хийдэг болохыг анхаарна уу.

Бид байгууллагадаа олон талт байдал, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үүрэг хүлээдэг бөгөөд арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал, байдал, арьсны өнгө, үндэс, угсаа, хөгжлийн бэрхшээл, хүйсийн чиг баримжаа үл хамааран бүх хүмүүсийг материалаа ирүүлэхийг урьж байна.