Улс орныг ингэж удирд
Нийтэлсэн 2022 оны 7-р сарын 28 Унших цаг 2 минутЧех улсын Пипл ин Нийд ОУТББ 30 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Энэ бүх ажлыг Пипл ин Нийд ОУТББ гучин жилийн турш мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн нь биширмээр.
Чех улс хэдхэн сарын дараа 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Дэлхийд Чех юугаараа танигдсан бэ? Хачин асуулт шиг санагдаж магадгүй, улс орны чансааг дэлхийд хэр танигдсанаар нь бус, хэр сайн засаглалтай байгаагаар нь дүгнэхэд л болмоор. Гэхдээ л түрүүчийн асуулт руу эргэн анхаарлаа хандуулцгаая.
Чех Улсын Ерөнхийлөгч агсан Вацлав Хавел, Дэлхийд алдартай хоккейн хүчирхэг багаараа, олны хүртээл болж Оскар хүртсэн “Коля” кино, Антонин Холий тэргүүтэй эрдэмтдийн баг, мөн дэлхий даяар хүмүүст тусалдаг Пипл ин Нийд ТББ (People in Need - PIN) бий. Шимон Панек тэргүүтэй энэ байгууллага 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд саяхан логогоо шинэчилсэн байна. Гэхдээ энэ гол нь биш.
“Пипл ин Нийд” ТББ (ПИН) Чехийн нийгмийн ийм салшгүй хэсэг болсон тул хэн нэгэнд туслалцаа хэрэгтэй бол юун түрүүнд Панекийн баг санаанд орж ирдэг. Энэ нийтлэлийг бичиж байх үед Чехүүд Украинд байгаа Пипл ин Нийд ТББ-аар дамжуулж туслахын тулд 1,869,000,000 крон буюу 80, 340, 000 ам. доллар (энэ нь одоо ч өөрчлөгдсөөр байгаа) илгээсэн нь үүнийг нотлоно. Тусламж илгээсэн хүн бүр мөнгө нь яг хэрэгтэй газартаа очно гэсэн итгэлтэй байдаг. Гучин жил сайн ажилласан туршлага нь тэдэнд баталгаа болдог. Гэхдээ түрүүн дурдсан ПИН-ийн салшгүй байдал нь ямар эрдэнэс болохыг нь санахад саад болохгүй.
Яагаад гэвэл "Пипл ин Нийд" ТББ-ын үйл ажиллагааны талаар та Афганистан, Сири, Этиоп... эсвэл дээр дурдсан Украинаас олж сонсож болно. Түүнчлэн ПИН нь Чех улсынхаа байгалийн гамшигт өртсөн, нийгмээс гадуурхагдсан хүмүүст тусалдаг, тэдний төслүүд Чехийн орон нутгийн боловсролын тогтолцооны чухал хэсэг болсон, "Нэг ертөнц" кино фестивалийг зохион байгуулдаг гэх мэт ... Гучин жилийн турш үйл ажиллагаагаа ийм өндөр түвшинд байлгасан нь биширмээр.
Дэлхийд Чехийн гайхуулах хамгийн үнэ цэнэтэй "брэнд"-ийн нэг нь ТББ байдаг гэдэг нь жаахан гайхалтай санагдаж магадгүй. Чехд ашгийн бус байгууллагуудыг дайрч доромжлох нь түгээмэл, хоккейн багаа муу тоглосноос ч илүү дайрч шүүмжилдэг байна. Ер нь ч Чехэд байнга эсрэг тэсрэг зүйл болж байдаг учир энэ нь нэг ёсны уламжлал болж дээ. Гэхдээ яваандаа хүмүүсийн хандлага өөрчлөгдөх байх, учир нь Шимон Панек энэ жилийн Арношт Люстигийн нэрэмжит шагналыг Ерөнхий сайд Петр Фиалагаас гардан авчээ. Хэдийгээр энэ нь төрийн шагнал биш ч Чехийн нийгмийг төлөөлж Ерөнхий сайд нь энэ байгууллагын үйл ажиллагааг үнэлдэг гэдгээ тодорхой харуулсан байна.
Саяхан даа, “улс орныг компани шиг удирд” гэсэн уриа Чехэд хамгийн тохиромжтой санагдаж байлаа. Энэ үзэл баримтлал бүтэлгүйтэж, Чех орныг ихээхэн асуудалд оруулсан. Үүний оронд харин “Улс орныг ПИН шиг удирд” гэсэн уриатай болвол дээр байх.