Гамшгийг Даван Туулах Чадвар ба Хүнс Тэжээлийн Аюулгүй Байдал
© PIN Archive
Орон нутаг дах хүн амын дийлэнх нь нүүдлийн мал аж ахуйгаас орлого олдог, өөр эх үүсвэр олох нь бэрхшээлтэй байдаг. Иймээс ПИН үйл ажиллагаа явуулж байгаа аймаг сумын малчдад байгалийн гамшигт бэлэн байх, даван туулах сургалт хийдгээс гадна гэр бүлийн санхүүгийн төлөвлөлт, боловсролын ашиг тусын талаар мэдлэг түгээдэг.
Мөн ПИН-ийн хамтран хэрэгжүүлсэн төслийн ачаар малчид цаг агаарын урьдчилсан мэдээг өөрийн гар утсан дээрээ хүссэн үедээ л авдаг болоод байна.
Бүтэн текст
Текст багасгах
Past Activities

Гамшгийн эрсдлийг даван туулах чадавхийг сайжруулахад технологи болон уламжлалт аргыг хослуулан ашиглах нь (LTT4R)
Гамшгийн эрсдлийг даван туулах чадавхийг сайжруулахад технологи болон уламжлалт аргыг хослуулан ашиглах буюу LTT4R төсөл нь хөдөө орон нутгийн хүн амын ган гачиг, зуд, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дээшлүүлэх зорилготой төсөл юм. Уг төслөөр дараах 4 арга хэмжээ авч ажилласан:
1) Гар утасны мессежээр дамжуулан малчдыг байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх боломжтой болгох,
2) Төрийн болон орон нутгийн байгууллагын түвшинд гамшгийн менежмент хийхэд нь дэмжлэг үзүүлэх
3) Малчин өрхийн эмзэг байдал, гамшгийг даван туулах шинэ, хуучин аргууд, урьдчилан сэрэмжлүүлэх системийг нэвтрүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийн талаар судалгаа хийж зохистой арга механизмийг сурталчлах
4) Монгол Улсын Засгийн газар болон хүмүүнлэгийн байгууллагууд ашиглахад зориулсан гамшгийн менежментийн төлөвлөгөө, бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, өрхийн зуданд эмзэг байдлын индексийг боловсруулах
Төслийн гол үйл ажиллагаа бол бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг агуулсан орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, малчин өрхийн эмзэг байдлын индексийг боловсруулах явдал байлаа. Малчдыг цаг агаарын мэдээллийг тогтмол авч байх боломжоор хангах, тэдэнд тулгарч буй шинэ нөхцөл байдлын талаархи мэдлэг мэдээллийг дээшлүүлэх нь малчин өрхийн гамшигт бэлэн байдлыг нэмэгдүүлэх болно. Байгууллагын түвшинд гамшгийн эсрэг төлөвлөлт, хариу арга хэмжээ авах мэдрэмжийг сайжруулсан нь төрийн болон орон нутгийн эрх баригчдад, учирч болзошгүй аюулын эсрэг илүү сайн ажиллах боломжийг олгоно. Төслийн хүрээнд эдгээр түвшинд хүрч ажиллаж, малчдад тулгарч буй бэрхшээлийн талаар судлахаас гадна урт хугацаанд цаг уурын өөрчлөлтийг шинэлэг болгон уламжлалт арга барилаар даван туулах малчдын чадварыг нэмэгдүүлэхийг зорьж ажиллалаа.