Боловсрол ба ур чадвар
©
ПИН нь боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж, боловсролын чанараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэн хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд нь туслаж байна. Чех, Монголын их дээд сургуулиудын хамтарсан төслүүд хэрэгжүүлж зуны сургууль, танилцах аялалууд зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй болов. Мөн Чех, Монгол оюутан, багш нар хамтарсан судалгааны ажил хийж гүйцэтгэлээ.
Бүтэн текст
Текст багасгах
Past Activities

Мал сүрэг ба зэрлэг амьтадын харилцан үйлчлэлийг судлах төсөл
Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн сургалтын хөтөлбөрийн дагуу орж байгаа хичээлийн агуулгад хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн хамгааллыг уялдуулах талаар хичээлүүд орууллаа. Төслийн хүрээнд 40 гаруй оюутнууд оролцсон 2 удаагийн зуны сургалт зохион байгуулсан нь багш нарт тухайн сэдвийг судлах шинэ сэдлийг төрүүлэн, хээрийн сургалтаар онол практикийг хослуулах сургалтын үр дүнг нэмэгдүүлж байна.
ХААИС, МУИС, МУБИС зэрэг улсын их сургуулиудаас гадна ШУА-ын багш, мэргэжилтнүүд байгаль хамгаалал болон бусад чиглэлээр БНЧех улсын их дээд сургуулиудтай хамтран ажиллах ямар хэрэгцээ шаардлага, боломж бололцоо байгааг тодорхойлж эдгээрээс нэн тэргүүнд хэрэгжүүлж болох төслийн саналыг боловсруулан хандивлагч байгууллагуудад хандаад байна.
Зуны сургалтад хэрэглэгдсэн лабораторийн хэрэгслүүд, дуран, автомат камер, фото зургийн аппарат, зай хэмжигч, таблет, зөөврийн компьютер, шувуу болон жижиг мэрэгч амьтан баригчдийг харилцагч талуудад хүлээлгэн өглөө.

Монгол улсын ШУТИС-ийн сургалтын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл
Чехийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй энэ төслийг Прага дахь Чехийн Техникийн Их Сургууль (ČVUT) ба ШУТИС хоорондын хамтын ажиллагааг тэлж, багш нар нь мэдлэг туршлагаа харилцан солилцох, улмаар барилгын салбарын боловсролын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор ПИН 2016- 2017 онд хэрэгжүүлсэн.
Уг төслийн хүрээнд Чехийн Техникийн Их сургуулийн Барилгын инженерийн болон архитектурын факультетийн багш нар ирж семинар, зуны сургалтууд хийснээс гадна бакалавр, магистрын оюутнуудад зөвлөгөө өгч байлаа. Чехийн багш нар Монгол улсад ирж оюутнуудад шууд хичээл заахад нь Монгол талаас ШУТИС-ийн БАС-ийн багш нар байлцах, орчуулах байдлаар мэргэжлийн хичээл заах ур чадвар, агуулгаа сайжруулж байснаас гадна төслөөс барилга, архитектурын сургуулийн материаллаг тоног төхөөрөмж, програм хангамжид дэмжлэг үзүүлэн сургалтын чанараа сайжруулахад нь хандив үзүүллээ.

ХАА болон ХАА-н боловсруулах салбарын мэргэжлийг хөгжүүлэх нь төсөл
Монгол улсын Төв, Дархан, Сэлэнгэ аймгууд ажилгүйдлийн түвшин өндөртэй ч МСҮТ-үүд нь хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээг хангах чадварлаг ажилтан бэлтгэж гаргахгүй байлаа. Тухайн бүс нутагт нэн шаардлагатай мэргэжлээр ж: ойн үржүүлэг, менежмент, мод боловсруулалт, ХАА-н тоног төхөөрөмжийн оператороор сургадаггүй, бусад хичээлийн хавсралтаар ордог ч тоног төхөөрөмжүүд нь хэт хуучирсан, ажиллагаагүй зэрэг асуудалтай байснаас чадвартай мэргэжилтэн бэлтгэх боломжгүй байлаа.
ПИН энэ нөхцөл байдлыг сайжруулахын тулд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудад дэмжлэг үзүүлж, орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж бүхий орчин бий болгоход санхүүгийн болон мэргэжилтний зөвлөх үйлчилгээ үзүүлж дэмжлээ. Шинэ сургалтын чиглэл нь ихэвчлэн ойн аж ахуй, мод боловсруулах, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн механикжуулалт, хоол бэлтгэл зэргийг хамарч хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийг тусгасанаараа шинэлэг байв.
2012-2014 онуудад эдгээр 3 аймгийн МСҮТ-үүдэд чадварлаг ажилтан сургах зорилгоор шинэлэг тоног төхөөрөмжүүд бүхий анги тохижуулж өгсөнөөс гадна багш нарыг нь заах арга зүйгээр хангалаа.