Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ нь зорилтот бүлгийн нийт 3,000 өрхөд тусламж үзүүлжээ

Нийтэлсэн 2021 оны 10-р сарын 18 Унших цаг 1 минут
Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ нь зорилтот бүлгийн нийт 3,000 өрхөд тусламж үзүүлжээ
© Foto: Nomin Munkhjargal, PIN Mongolia

"Сайн найз хүүхэд хөгжүүлэх төв” нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү төрийн бус байгууллагын хүүхдүүдэд цар тахлын үед туслах зорилгоор “Пипл Ин Нийд” Олон улсын төрийн бус байгууллага 40 хүүхдэд 100.000 төгрөгийн ваучер олголоо.

Тус байгууллага нь 2015 онд байгуулагдсан бөгөөд гэр хорооллын тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг илүү нийгэмшүүлэх зорилгоор олон төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хүүхэд хөгжүүлэх төвд саажилттай, хараагүй, сонсголгүй, аутизмтай гээд 200 орчим хүүхэд хамрагддаг байна.


Цар тахал болон олон удаагын хөл хорионы үед Холбооны Бүгд Найрамдах Герман улсын элчин сайдын яам, Монгoл Улс дахь Швейцарын Хөгжлийн Агентлаг болон “Монголын Андууд” ТББ-ын хамтын дэмжлэг туслалцаатай Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ), Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ), болон Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ нь зорилтот бүлгийн нийт 3,000 өрхөд нэн шаардлагатай хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ сонгон авах 100’000₮-ийн и-ваучерийн тусламж үзүүлжээ.

Пипл ин Нийд: Тус байгууллагын Монгол улсад хэрэгжүүлсэн анхны төсөл нь 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлсэн явдал юм. “Пипл Ин Нийд” ОУТББ нь хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, олон нийтийг чадавхжуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн манай улсад тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 

Autor: PIN Mongolia , Communications Manager