Өвөрхангай, Завхан, Увс аймгуудад зудын үеэр мөнгөн болон мал тэжээлийн тусламжид хамрагдаж байсан малчин өрхүүдийн дунд үнэлгээ хийж байна.

Нийтэлсэн 2023 оны 3-р сарын 13 Унших цаг 2 минут
Тариалан сум, Увс аймаг
© Foto: ПИН

Пипл ин Нийд (ПИН) ОУТББ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), ХХААХҮЯ-ны Гамшгаас хамгаалах алба, Улаан загалмайн нийгэмлэг болон ЕХ-ны хүмүүнлэгийн тусламж, иргэний хамгааллын байгууллагын төлөөлөл 3-р сарын 10-14-ний хооронд Өвөрхангай, Завхан, Увс аймгуудад зудын үеэр мөнгөн болон мал тэжээлийн тусламжид хамрагдаж байсан малчин өрхүүдийн дунд үнэлгээ хийх зорилготой ажиллаж байна.

Уг үнэлгээний ажлын хүрээнд Увс, Завхан, Өвөрхангай аймгийн сумдын удирдлага болон малчидтай уулзаж, нутгийн хаваржилт болон зудын нөхцөл байдлын талаар тодруулав.

Пипл ин Нийд ОУТББ зудын гамшгийг даван туулахад нь малчин өрхүүдэд үзүүлж болох хамгийн тохиромжтой тусламжийг тодорхойлох зорилготой судалгааны төслийг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ, Потсдамын уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэн (PIK), Монгол Улсын Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-той хамтран 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Уг төслийн хүрээнд 2021 оны 3-р сард зудын эрсдэл өндөр гарсан баруун бүсийн Завхан, Увс, Говь-Алтай аймгуудаас санамсаргүй байдлаар сонгогдсон нийт 381 малчин өрх тус бүрд 500,000-850,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн буцалтгүй мөнгөн тусламж үзүүлсэн.

Энэ оны 2-р сарын 1-ний байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувь буюу нийт 22 аймаг, 310 сум буюу суурин газар зудын өндөр эрсдэлтэй байдалд байна. Энэ нь 191 мянган малчин өрхийн амьжиргаанд шууд нөлөөлж байгаа бөгөөд эдгээр малчин өрхийн 87,000 нь 200-аас доош толгой малтай бөгөөд эмзэг бүлгийнх гэж тооцогддог. 

Autor: П. Тина, Мэдээлэл харилцааны мэргэжилтэн