Европын холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол улсад 2022-2025 онуудад хэрэгжих “Эдийн засгаа эко болгоцгооё” төслийн танилцуулга

Нийтэлсэн 2022 оны 1-р сарын 27 Унших цаг 3 минут
Европын холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол улсад 2022-2025 онуудад хэрэгжих “Эдийн засгаа эко болгоцгооё” төслийн танилцуулга
© Foto: PIN Mongolia

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Европын Холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хөдөө аж ахуйн хүнс, ундааны салбарын ЖДҮ, борлуулагч нарыг дадал, зан төлвөө өөрчлөхөд шаардлагатай мэдээлэл, аргачлалаар хангаснаар зах зээлд суурилсан эко шошгожуулалтыг нэвтрүүлж ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй болох замаар тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэхээр энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

Пипл ин Нийд ОУТББ, Каритас Чех ОУТББ, ТоС ТББ, Хөгжлийн шийдэл ТББ хамтран хэрэгжүүлэх 4 жилийн энэ төсөл нь Хүнс, ус ундааны чиглэлийн 10 мянган ЖДҮ, 30 холбоод, 750 борлуулагчдад хүрэхээр зорин ажиллах болно.

Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үндэсний стратегитэй уялдуулан хэрэгжүүлэх уг хөтөлбөр нь Монгол Улсын хүнс, ундааны салбарт хэрэгжүүлэх анхны тогтвортой ХАА-н төсөл юм. Нөөцийг үр ашигтай зарцуулах туршлагыг хэрэгжүүлсэнээр хүрээлэн байгаа орчинд эерэг үр нөлөө үзүүлэх нь Европын комиссийн баримтлах бодлоготой нийцэж байгаа бөгөөд Монгол улс нүүрстөрөгч ялгаруулалт багатай, тойрог эдийн засагт шилжиж ядуурлыг хурдацтай бууруулахад нь ихээхэн амжилт авчрах чухал алхам байх болно.

...

Монгол улсын ХАА-н хүнс, ус ундаа үйлдвэрлэлийн салбарт эко шошгожуулалт нэвтрүүлж одоо хэрэглэгдэж байгаа цахим төлбөрийн системтэй холбосноор энэ салбарын ЖДҮ болон борлуулагчдыг тойрог эдийн засагт шилжихийг сэдэлжүүлж, шаардлагатай аргачлалуудыг зааж өгсөнөөр ногоон санхүүжилт олох боломжийг нээж өгнө. Ингэснээр байгаль орчинд ээлтэй, нөөцөд хэмнэлттэй эдийн засагт хурдан шилжихэд нь туслаж ядуурлыг бууруулахад дэмжлэг болно. Төслийн үйл ажиллагаа нь урт хугацаанд үзүүлэх нөлөө, 1 зорилго, өөр хоорондоо уялдаа бүхий 5 зорилтуудыг биелүүлэх логик дарааллаар явагдах юм.

Төслийн зорилго: нөөцийг үр ашигтай зарцуулдаг нүүрстөрөгчийн ялгарал багатай тойрог эдийн засагт аажмаар шилжиж ядуурлыг хурдацтай бууруулахад нь Монгол улсад дэмжлэг үзүүлэх

Төслийн зорилт: Монгол Улсын хөдөө аж ахуйн хүнс, ундааны салбарын ЖДҮ, борлуулагч нарыг зах зээлд суурилсан эко шошгожуулалтыг нэвтрүүлэн, дадал, зан төлвөө өөрчлөн чадавхжиж, ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй болох замаар тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх

Төслийн зорилгод хүрэхийн тулд дараах 5 багц үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

1. Хүнс, ус ундааны салбарт эко шошгожуулалтын стандарт батлуулж нэгдсэн бодлоготой болно.

2. Хүнс, ус ундааны салбарын ЖДҮ, болон борлуулагчид дээрх стандартыг нэвтрүүлж эко шошгыг өөрийн бараа бүтээгдэхүүндээ авч аажмаар хэрэглэх бололцоогоор хангагдсан байх, үүний тулд тойрог эдийн засгийн талаар болон хангамжийн ногоон сүлжээний талаар мэдээллээр хангагдсан байна. Энд ЖДҮ, борлуулагчид ногоон санхүүжилт хэрхэн авч болох болон цахим орчинд ногоон гэрчилгээг ил тод авч болохыг жишээн дээр үзүүлнэ.

3. Санхүүгийн шийдлүүдийг оновчтой нэгтгэнэ.

4. Эко шошгожуулалт нь одоо хэрэгжиж байгаа цахим төлбөрийн системүүдтэй уялдсанаар илүү өргөн хүрээг хамрах болно.

5. Цаашилбал ЖДҮ, борлуулагчид, холбоод, хэрэглэгчид болон бусад оролцогч талуудын дунд эко шошгожуулалтын ач холбогдлын талаар олныг хамарсан дадал зан төлөвийн өөрчлөлт авчрах сурталчилгаа явуулж өргөн хүрээнд мэдээлэл түгээнэ. 

***

Төслийн тухай

Эдийн засгаа Эко болгоё төсөл нь Европын Холбооны SwitchAsia хөтөлбөрөөс санхүүждэг бөгөөд хөдөө аж ахуйн гаралтай хүнс, ундаа үйлдвэрлэлийн бичил жижиг дунд бизнес эрхлэгчид болон жижиглэнгийн худалдаачдад зах зээлд суурилсан эко шошгожуулалтын систем, чадавхийг бэхжүүлэх, зан үйлийн өөрчлөлт, ногоон санхүүжилтэд шилжих замаар тойрог эдийн засгийн туршлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Төслийг 2022-2024 он хүртэл хэрэгжүүлэх ба “ПИН” ТББ, Монголын Тогтвортой Санхүүжилтын Холбоо, “Хөгжлийн Шийдэл” ТББ, Бүгд Найрамдах Чех Улсын Каритас ОУТББ-тай хамтран ажиллах юм.

Switch Asia хөтөлбөр: Энэхүү хөтөлбөр нь Азийн орнуудыг нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Ази дахь тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний хэв маяг, Ази, Европын хоорондох илүү ногоон нийлүүлэлтийн сүлжээг дэмжих зорилготой юм .

Холбоо барих:

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Харилцаа холбооны менежер М. Номинтой холбогдоно уу: и-мейл: nomin.munkhjargal@peopleinneed.net / утас: +976 99071023

Төсөлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Төслийн менежер Г. Лхагвасүрэнтэй холбогдоно уу. и- мейл : lkhagvasuren.galbadrakh@peopleinneed.net / утас : +976 99056247

Autor: PIN Mongolia