Европын Холбоо, ТББ-аас санаачилсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё аянд Монгол улсын Их Хурал нэгдэж байна.

Нийтэлсэн 2021 оны 3-р сарын 4 Унших цаг 2 минут
Ц. Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн, “Цагаан тууз” аяныг уриалан дэмжигч (Фото: ПИН)
© Foto: ПИН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Цагаан Тууз” аяны талаарх мэдээллээр нээж бүх эрэгтэйчүүдийг хүчирхийллийг таслан зогсооход дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж, “цагаан тууз” зүүх ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

"Хүчирхийллийг таслан зогсооход хүн нэг бүрийн оролцоо чухал. Энэ ч учраас охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын хамгийн том хөдөлгөөн "Цагаан Тууз" Аянд Монгол улс нэгдэж байна. Цагаан тууз зүүснээрээ эрчүүд - охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалт өгч буйг илэрхийлнэ. Тус аянг УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгэм, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон Пипл ин Нийд ОУТББ дэмжин ажиллаж байна. УИХ 2021 онд жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, хүүхэд хамгааллын талаарх хуулиудыг сайжруулах чиглэлээр бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байгаа" тухайгаа УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн билээ.

Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл ихээр үйлдэгдэж буй асуудлуудыг анхааран авч үзэх зорилгоор ХЭҮТ, Монфемнет үндэсний сүлжээ, Эрчүүд Эрүүл гэр бүл төв ТББ, болон Пипл ин Нийд ОУТББ нэгдэн "Цагаан тууз" аяныг хэрэгжүүлж байна. Хүчирхийллийн бүх төрлийн хэлбэрийг таслан зогсоох зорилготой энэ аянд  бүх эрэгтэйчүүдийг хамтдаа оролцохыг уриалж байна.

Европын Холбооноос Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Траян Лауренцю Христеа“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь хүн бүрийн өдөр, цаг, минут тутмын оролцоог шаарддаг. Хүчирхийллийн эсрэг надтай нэгдээрэй гэж бүх эрэгтэйчүүдийг уриалж байна” гэлээ.

Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл нь Монгол улс үндэсний хэмжээнд чухалчлан авч үзэх ёстой хүний ​​эрхийн асуудал болоод байгаа юм. НҮБХАС, ҮСХ-ны Монгол улсад хийсэн судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь ямар нэг байдлаар бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж, 10 эмэгтэй тутмын 1 нь 15 нас хүрэхээсээ өмнө хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн болохыг дээрх судалгаанд дурдсан байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2020 онд найман хүн амь насаа алдаж, 732 хүн гэмтэж бэртсэний 89% нь эмэгтэйчүүд, 7.7% нь хүүхдүүд байжээ.

Цагаан тууз аян нь ирэх долоо хоног, саруудад үргэлжилж, хүчирхийллийг таслан зогсооход Монгол даяарх хөвгүүд, эрэгтэйчүүдийн дуу хоолойг ч нэгтгэх чиглэлээр ажиллах болно.

ЭНЭ АЯНД ХЭРХЭН НЭГДЭХ ВЭ?

  • Хүчирхийллийг үл тэвчих, түүнээс яаж урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх, түүнийгээ хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд нийтлэх
  • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар эрчүүд, хөвгүүдэд ярих, таниулах
  • Эрчүүд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд нь дэмжлэг үзүүлэх
  • Аянд нэгдэн, бусдыг уриалах
  • Цахим орчинд өрнүүлж буй аянд нэгдэх

“Пипл ин Нийд” (ПИН) ОУТББ-ын тухай : Бүгд Найрамдах Чех улсад төвтэй ТББ нь  2009 оны зуданд нэрвэгдсэн малчдад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Тус ТББ нь иргэдийн амь нас, нэр төрийг хамгаалах, иргэдийг чадавхижуулах, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор тусламжийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүл байна.

Илүү дэлгэрэнгүй: 

Дэд захирал М. Мөнхсаруулmunkhsaruul.mijiddorj@peopleinneed.cz 

* Эхний зураг: УИХ-ын гишүүн Ц. Мөнхцэцэг, Ц. Даваасүрэн

Autor: People in Need