Бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх “Сургагч багшийн гарын авлага”

Европын Холбооны санхүүжилттэй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төслийг Пипл ин Нийд ОУТББ, Фаро Фаундэйшн ТББ болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Европын Холбооны иргэдийн цахим ур чадварын нэгдсэн загвар DigComp-оос жишээ авч, Монгол Улсын Засгийн газрын 141-р тогтоолоор баталсан “Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ”-нд тулгуурлан бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх “Сургагч багшийн гарын авлага”-ыг боловсрууллаа.
Сургагч багшийн гарын авлагыг бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд суурь цахим ур чадвар эзэмшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий сургагч багш нар, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд болон бодлого хэрэгжүүлэгчид ашиглах боломжтой.
Гарын авлагыг боловсруулсан:
- Фаро Фаундэйшн ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Намуун
- Фаро Фаундэйшн ТББ-ын Ахлах багш О.Өлзийбуян
- DICE төслийн баг