Харилцаа холбоо, мэдээллийн технологийн нэр томъёоны толь бичиг - ШИНЭЧЛЭН БАЯЖУУЛАЛТ

Пипл ин Нийд Монгол

Европын Холбооны санхүүжилтээр Пипл ин Нийд Олон улсын ТББ, Фаро Фаундэйшн ТББ болон Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны Яамтай хамтран “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь - DICE” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулахаас гадна иргэн төвтэй цахим шилжилтийг дэмжихэд чиглэж байна. Төслийн хүрээнд 2020 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Бүх нийтийн үүргийн сан, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль хамтран эрхлэн гаргасан “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн нэр томъёоны толь бичиг”-т ороогүй үгсийг шүүж, шинэ тутам бий болж буй нэр томъёог нэмэн баяжуулан шинэчиллээ.

Download