Бодлого боловсруулах үйл явцад нөлөөлөх ИНБ-ын оролцоо

Д.Амаржаргал, ПИН Хөтөлбөр хариуцсан захирал; Б.Пүрэвбат, ПИН Мэдээлэл харилцааны ажилтан

Иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ) тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр аливаа үйлчилгээг нийгэмд үзүүлэх, нөлөөллийн ажил зохион байгуулдаг тул нийгэмд чухал үүрэг гүйцэтгэж байдаг. ИНБ-ууд өөр хоорондоо бүтэц, арга барилын хувьд харилцан адилгүй ба дотооддоо болон олон улсад чиглэсэн өөр өөр түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг. Нөлөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ИНБ-ууд нь засаглал, хэвлэл мэдээлэл, хөгжлийн салбарт идэвхтэй байдаг ба бодлого боловсруулалтад нөлөөлөх зорилготойгоор тодорхой асуудлуудад олон нийтийн төлөөллийн үүрэг гүйцэтгэж оролцдог. Энэхүү судалгаа нь Монгол Улсад ИНБ-уудын бодлого боловсруулалтад оролцох, бодлогын хэрэгжилтэд тавих хяналт ба төрийн байгууллагуудтай холбогдох харилцааг судлахад чиглэв.

Download